О.ЦОГТГЭРЭЛ: Даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе

2021-10-11 731 0

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль явагдаж, Монголын улс төрийн хоёрдогч хүчний байр суурь 360 градус эргэснийг энэ удаагийн сонгууль харууллаа.  Хоёр ч сонгуулиар сонгогчид ХҮН-ыг улс төрийн хоёрдогч хүчнээр сонгосон нь ийн АН байр сууриа алдахад хүрээд буй юм. Тэгвэл энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл намын гишүүд, дэмжигчиддээ хандаж дариухан шинэчлэл хийж, ажилдаа эрчимдээ санууллаа. 

Тэрбээр, “АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо. Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү 3 сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйтэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд-төрд итгэх итгэлээ өдөр бүрээрээ гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа.

АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа.

Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлүүрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчиддээ, Үүл баатартаа; асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхөддөө баярлалаа.

Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Хуланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шил

2023-03-23

“Тавантолгой төмөр зам” ХХК томилолтын зардалд 118 сая төгрөг зарцуулжээ

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд

2023-03-23

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад иржээ.

2023-03-23