ЭМЯ: Сүүлийн 24 цагийн дотор 40 хүнээс халдвар илэрлээ

2021-02-12 123 0

ЭМЯ-наас өдөр бүрийн 11 цагийн мэдээллээр Коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэдэг билээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  “Улсын хэмжээнд өчигдөр 30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудыг задалж үзвэл, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 157 хүн ирснээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үлдсэн 39 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүсээс илэрлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 2,247 болж, үүнээс 1,640 тохиолдол эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.  Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж буй “нэг хаалга-нэг шинжилгээ” -нд өчигдрийн байдлаар 45351 сорьц цуглуулсан. Үүнээс 29664 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Б.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгаа

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 29-нөөс  тавдугаар сарын

2021-05-07

Тавдугаар сарын 8-наас СУРАГЧДЫН АМРАЛТЫГ эхлүүлэх шийдвэр гаргалаа

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд...  

2021-05-06

Ц.Туваан: Би эцэг эхээс заяасан хүмүүжилтэй хүн

Нэг намын дарангуйлал тогтоод эхэлчихсэн байгааг УИХ-ын гишүүн Ц.Туваан сануулав. Тэрбээ, "Би эцэг э

2021-05-06