УИХ-ын нөхөн сонгуульд зөөврийн хайрцгаар санал авах ажил маргааш эхэлнэ

2021-10-08 270 0

УИХ-ын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа аравдугаар сарын 10-ны ням гарагт 07:00-22:00 цагт явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны энэ оны долдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд уг хуваарь, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нөхөн сонгуулийг зохион байгуулах аж.

Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 10 дугаар сарын 9-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулах юм байна. Хоёр тойрогт нийт 2,774 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ гаргажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30