“Танд ойрхон-Түмэнд итгэлтэй” уриатай ХААН БАНК түмний итгэлийг алдлаа!!!

2021-10-06 128 0

Монголын хамгийн өргөн сүлжээ бүхий томоохон, олон хэрэглэгч үйлчлүүлэгчтэй банк бол Хаан банк. Гэтэл сүүлийн өдрүүдэд ХААН Банкны данснаасаа 50 мянгаас 50 сая төгрөг хүртэлх мөнгөө алдсан иргэд хохирлоо барагдуулахаар тус банкны удирдлагуудтай уулзаад байгаа юм. Харин Хаан банкны зүгээс “Иргэд нууц кодлол, и мэйл хаягын асуудлаасаа болж мөнгөө алдаж байна. Бид шалгаж байна, Цагдаагийн байгууллагатай хамтарч байна” гэх зэргээр иргэдийн хохиролыг барагдуулахгүй чирэгдэл үүсгээд буй юм. Товчхондоо бол Хаан банкны зүгээс иргэдийн хохирлыг барагуулах боломжтой эсэх дээр “мөнгийг төлж, барагдуулах боломжгүй” гэсэн хариултыг өгөөд байгаа юм.  Тус банкныхан харилцагчдаа гомдоосон үйлдлээ эс зөвшөөрч, бараг тэднийг буруутгадаг нь гэм биш зан болох нь үүнээс харагдаж байна.

  • Иргэн: Иргэдийн ХААН банкны данснаас дандаа шөнийн цагаар мөнгөө хулгайд алдсан байна. Мөнгөө алдсан иргэд цагдаад ханддаг ч цагдаагийн байгууллага нь төдийлөн шийдэж, өгөлгүй иргэдийг хохироож байна.Банкны лавлахаас тодруулахад та өөрийн мэдээлэл, и-мэйлээ алдсан байна гэх хариу хэлдэг. Миний хувьд хугацаатай хадгаламжийн данснаасаа 9 дүгээр сарын 2-ны шөнө 1 сая 400 мянган төгрөг алдсан. Яагаад цагдаагийн байгууллагаас Хаан банканд шаардлага өгөхгүй байгаа юм бэ?!

  • Иргэн: Уржигдар шөнө 2.9 сая төгрөгөө Нэргүй гэдэг хүний данс руу алдсан. Тэр хүний дансийг хаахгүй гэсэн. Хэрэглэгчийн нэр, пасс-ыг шөнийн цагаар солиод байгаа. Залилан хийсэн хүмүүсийн өмнөөс ХААН банк хохирсон иргэдийн мөнгийг нь төлөх боломжгүй. Нууцлалаа хангахыг иргэдэд сануулж байна гэсэн.

2015 онд ХААН банкны орон нутгийн салбарын нэг ажилтан нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гээд хэд хэдэн хүний дансыг дур мэдэн шалгасан байсан гэдэг. 2016 онд тус банкны ажилтнууд харилцагчдынхаа мөнгийг залилж авсан хэрэг гарч байлаа. Ийнхүү ХААН банкныхан хууль, дүрэм, журам, шүүхээс дээгүүр жаалж, иргэдэд хохирол учруулсаар байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Б.Баатархүү: С.Жавхлан дуудсан хугацаанд ирэхгүй бол албадан авчирч, мэдүүлэг авна

ЦЕГ-аас УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдүүлэг өгсөн эсэх асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэ

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр 

2021-10-22

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний г

2021-10-18