“Pandora Papers”-д Сү.Батболдын оффшорчинг хөдлөшгүй баримтаар зарлалаа!

2021-10-04 213 0

“ICIJ” /International Consortium of Investigative Journalists/ буюу Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Консорциумаас дэлхийн улс төрчид, бизнесмэнүүд оффшор бүсийг хэрхэн овжин ашигладаг болохыг олж илрүүлжээ.

Тэдний дунд Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленский, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар ч багтаж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг “Pandora Papers” /Пандорагийн баримт бичиг/ өчигдөр ням гараг /2021.10.03/-т ил болгожээ. Дэлхийн том том албан тушаалтан, улс төрчид болон бизнес эрхлэгчдийн оффшор бүс дэх дансны мэдээлэл нь ойролцоогоор 11,9 сая баримт бичгээс бүрджээ.

Харин Монголоос хоёр  улс төрч “Pandora Papers”-т бүртгэгджээ. Нэг нь манай алдарт Сү. Батболд нөгөө нь хэн гэдэг нь удахгүй тодорхой болох аж. 2016 онд анх Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Сү.Батболдын оффшор дансыг зарлаж байсан.Тухайн үед “Panama Papers”-ийн ил болгосон мэдээллийг Сү.Батболд худал гэж мэлзсээр ирсэн ч түүний оффшор данс Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн зэсийн баяжмалын худалдаатай холбоотой баримтууд ар араасаа хөвөрсөөр ирсэн.Харин энэ удаа хөдлөшгүй баримтаар ийн зарлажээ. Тэрбээр ICIJ-ийн мэдээлэлд Сү.Батболд улстөрд орохоосоо өмнө уул уурхайгаар хөлжиж, дараа нь улс төрд хөл тавьсан гэж мэдээлжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол иргэн Байгал нуурт живж, амиа алджээ

Энэ сарын 09-ны өдөр /2022.08.09/ ОХУ-ын Буриадын Байгал нуурын Кабанскийн дүүрэгт байрлах онгоцны з

2022-08-11

“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко” зэрэг компанийн махнаас ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НЯН илэрлээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бү

2022-08-11

Хэнтий аймагт 2 тэрбумаар ЗООРЬ УХАХ тендер зарлажээ!!

Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Дадал сумдуудад "ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН" хөшөөт цогцолбор байгуулагдаж

2022-08-08