БНСУ Афганистаны дүрвэгчдийг татаж авна

2021-08-27 64 0
БНСУ өнөөг хүртэл Афганистанд солонгос талтай хамтран ажиллаж байсан афганистан бүх хүмүүсийг хүсэлтийнх нь дагуу гэр бүл үр хүүхдүүдтэй нь хамт 2021.08.26-нд тусгай онгоцоор солонгостоо авчрах гэж байна.
Эдгээр хүмүүс дүрвэгчид биш засгийн газрын хэлэлцээрийн дагуу онцгой нөхцөлтэй ирж байгаа аж.
(Афганистаны байдал хэвэндээ орж тайван цаг ирвэл буцаж явах хүмүүс юм).
Талибан аль хэдийн афганистаныг гартаа оруулсан энэ үед, хамтарч ажиллаж байсан афганистануудаа солонгос руу авчрах үйл явц маш хэцүү байлаа.
Өчнөөн олон улс орнууд афганистанд байгаа хамтран ажиллагсад болон өөрийн орны хүмүүсээ авчрахыг оролдож байгаа ч хүндрэлтэй тулж байгаа билээ.
Хэдий хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч БНСУ-ын засгийн газар армийн онгоцоо ашиглан маш нарийн төлөвлөгдсөн тактикын дагуу шургуу ажиллаж, АНУ-ын тусламжтайгаар солонгост ирэх хүсэлт гаргасан бүх хамтран ажиллаж байсан хүмүүсээ нэг ч хүн үлдээлгүй авчрах боломжтой болжээ.
Гадаад харилцааны яамных нь мэдээлснээр, афганистанд солонгостой хамтран ажиллаж байсан афганистан ажилчид болон тэдний гэр бүлийн хүн, насанд хүрээгүй хүүхдүүд, аав ээж нарыг оролцуулаад нийт 391 хүнийг тээсэн онгоц 26-нд Инчон нисэх онгоцны буудалд газардана.
Энэ нь анх авчрахаар төлөвлөж байсан 427 хүнээс 36-аар бага тоо юм.
Эдгээр 36 хүн нь эцсийн мөчид солонгосруу ирэх шийдвэрээ өөрчилсөн бөгөөд араа сахиж үлдэхийн хүссэн болон өөр 3 дагч орон руу явахыг хүссэн хүмүүс гэж тайлбарлалаа.
Гадаад харилцааны холбогдох хүмүүс тус өдөр “Ингэж онгоц илгээж авчирч байгаа нь энэ удаа сүүлийнх хэдий ч, үлдсэн 36 хүнээс дараа нь ‘болохоо байлаа, солонгосруу явъя’ гэх тохиолдолд тухайн үед нь тус тусад нь өөр арга чарга хайна” гэлээ.
NATO-д элссэн улс орнууд ч гэсэн өөрийн улсын иргэд болон хамтран ажилласан афганистан хүмүүсээ авчрах хүсэлтийг гаргаж, АНУ-д хамгаалалттай зөөх машины хүсэлт гаргасан ч АНУ боломжгүй гэсэн хариу өгчээ.
Герман улс 17-нд хэдэн мянган хүнийг авчрах төлөвлөгөөтэй онгоцоо афганистан руу илгээсэн ч, ороо бусгаа байдлаас болоод 7-хон хүнийг суулгаад буцаж нисчээ.
Белги улсын цэргийн онгоц 1-ч хүн суулгаж чадаагүй аж.
Афганистаны байдлыг хэлэлцэж байгаа 20 гаруй улсын гадаад харилцааны сайд нар хурлаараа иймэрхүү мэдээг солилцонгоо ” Бид гутрах ч энүүхэнд, үнэхээр эвгүй утгагүй байдалтай байна” гэж дурджээ.
Солонгос улс хамтран ажиллаж байсан афганистан хүмүүсээ бүгдийг авчирч чадсан нь тэдгээр афганистан хамтрагчид нь ЭСЯ, эмнэлэг, KOICA зэрэг өөрсдийн харъяалагдаж байсан байгууллагуудтайгаа бат бэх холбоо харилцааны системтэй байсан ба үүнийгээ хадгалж байсан учир нэгэн зэрэг холбоо аван зэрэг хөдлөж чаджээ. БНСУ жаахан хоцорсон бол эдгээр хүмүүсээ авчрах маш хэцүү болох байлаа.
Талибан нь G7 улсуудын зогсоолтыг үл тоон, 8 сарын 31-ны дотор гадаадын цэргийг гаргаж, энгийн хүмүүсийг дайжуулан шилжүүлэх ажиллагаагаа зогсоо гэж сүрдүүлж байгаа бөгөөд, солонгосын засгийн газар хамтран ажиллаж байсан афганистан хүмүүсээ ачих 24-ны шөнө ч гэсэн гэнэт эдгээр хүмүүсийг онгоц буудалд нэвтрүүлэхийг хориглосонг мэдэгдэж байлаа.
АНУ-ын Джо Байден ерөнхийлөгч 8 сарын 31-ны өдөр өөрийн хүмүүсээ гаргах болон афганистаны хамтрагчидаа гаргах ажлаа дуусгаж, бүр мөсөн цэргээ гаргана гэлээ.
Онгоц буудлын аюулгүй байдлыг хамгаалж байгаа АНУ цэргээ гаргавал улс орнууд дангаараа хүмүүсээ зөөж гаргах ажиллагаа маш хүнд болно.
Солонгос улс өөрсдийн улстай хамтран ажиллаж байсан афганистан ажилчид болон тэдний гэр бүл үр хүүхэд аав ээжийг хамгаалах нь зүйтэй гэж үзэн нарийн төлөвлөгөө боловсруулан ажилласан аж.
Ж.Нармандах,
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНХАУ-ын вакцины манлайлал ба БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа

БНХАУ хөгжиж буй улс орнуудад энэ онд КОВИД-19-ийн 100 сая тун вакциныг нэмж хандивлана гэж тус улсы

2021-09-10

БНСУ Афганистаны дүрвэгчдийг татаж авна

БНСУ өнөөг хүртэл Афганистанд солонгос талтай хамтран ажиллаж байсан афганистан бүх хүмүүсийг хүсэ

2021-08-27

БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-д 70 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтүүдээс

БНХАУ-ын Төвөдийн ӨЗО тайван замаар чөлөөлөгдсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Төвөдийг 1951

2021-08-25