БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-д 70 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтүүдээс

2021-08-25 132 0

БНХАУ-ын Төвөдийн ӨЗО тайван замаар чөлөөлөгдсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Төвөдийг 1951 онд тайван замаар чөлөөлснөөс хойш буюу өнгөрсөн 70 жилийн хугацаанд тус ӨЗО-д гарсан томоохон өөрчлөлт, ололт амжилтуудыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлөөс гаргасан цагаан номноос онцлон хүргэе.

  • 1994 оноос 2020 оны хооронд БНХАУ-ын Төв Засгийн газрын дэмжлэг дор Төвөдийн ӨЗО-ы хөгжил цэцэглэлтийг дэмжих 6330 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 52.7 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

  • Төвөдийн ӨЗО-ы ДНБ 1951 онд ердөө 129 сая юань байсан бол 2020 гэхэд 190 тэрбум юань болж эрс өссөн байна.

  • Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Төвөдөд ядууралтай тэмцэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гарган ажилласны дүнд 628 мянган иргэн болон ядуу газруудын жагсаалтад байсан 74 хот сууринг ядуурлаас бүрэн ангижруулжээ.

  • 1951 онд тайван замаар чөлөөлөгдөхөөс өмнө Төвөдийн ард иргэдийн

90 хувь нь хувийн орон сууцгүй байсан бол 2020 онд Төвөдийн малчин болон тариаланчинд ногдох амьдрах талбайн хэмжээ 41.46 хав.дөр.метр, хотын нэг оршин суугчид ногдох талбайн хэмжээ 33.4 хав.дөр.метр болсон байна.

  • 1951 онд Төвөдөд дундаж наслалт ердөө 35.5 жил байсан бол 2019 он гэхэд 71.1 жил болж уртассан байна.

  • Төвөдийн нэг хүнд ногдох дундаж орлого 2020 он гэхэд 10 жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, Төвөдийн хөдөөгийн нэг оршин суугчид ногдох дундаж орлого 2020 онд 14598 юань байсан нь өмнөх оныхоосоо 12.7 хувиар өссөн үзүүлэлт бол хотын нэг оршин суугчид ногдох дундаж орлого 41156 юаньд хүрсэн нь өмнөх оныхоосоо 10 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

  • Төвөд урьд өмнө нь энхэл донхол, хамгийн эрсдэлтэй замтай газруудын тоонд ордог байсан бол өдгөө нийт 118800 км урт хатуу хучилттай замтай болсон байна. Мөн тус ӨЗО-ыг БНХАУ-ын бусад бүс нутаг болон гадаад орнуудтай холбосон 140 нислэг үйлдэгдэж байна.

  • 1951 оноос 2020 оны хооронд Төвөдийн боловсролын салбарт 220 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, цэцэрлэгээс ахлах сургууль хүртэлх бүх шатны боловсролыг үнэ төлбөргүй болгосон байна. Өдгөө тус ӨЗО-д бичиг үсэг тайлагдалтын түвшин 95 гаруй хувьтай байна.

  • 1951 онд тайван замаар чөлөөлөгдөхөөс өмнө тус ӨЗО-д ердөө гурван эмнэлэг байсан бол өдгөө 1642 эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжтай болсон байна.

Бичсэн: Г.Солонго

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

БНСУ, Коронагийн дараах анхны жуулчдаа хүлээн авлаа

Солонгосын аялал жуулчлалын байгууллагын 15-ны өдөр мэдээлснээр "Korean Air" компанийн онгоцоор Синг

2021-11-15

БНХАУ “Тогтвортой хөгжлийн зорилт”-д хүрэхэд НҮБ-д хамгийн их тусалж байна

БНХАУ НҮБ-ын хууль ёсны гишүүн болсны хагас зуун жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуула

2021-10-27

БНСУ агаарын хилээ нээж, жуулчид хүлээн авахаар бэлтгэж байна

БНСУ нийгмээс өөрийгөө тусгаарлах журмаа цуцалж with corona буюу коронатай зохицон амьдрах шинэ жу

2021-10-25