ЗГ: Сурагчдад ногдох үдийн хоолны зардал 1500-1800 төгрөг байхаар тогтлоо

2021-08-11 156 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1,500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1,800 төгрөг байхаар тус тус тогтоолоо.

Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардал 900 төгрөг байжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шатахууны хомсдол үүсгэсэн Г.Ёндон сайд ОГЦОР!

Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол А-92 бензин.  2020 оны тавдугаар сараас хойш санхүүгийн

2021-09-20

Ихэнх ШТС-уудад АИ-92, 95 шатахуун дуусчээ

Өнгөрсөн долоо хоногт АМГТГ-аас "АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж мэдээ

2021-09-20

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ч.Болормааг АТГ-аас шалгаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлог

2021-09-15