Э.Билэгсайхан нийлбэр дүнгээр 203 килограммыг өргөв

2021-08-02 491 0

Хүндийг өргөлтийн +87 кг-д хүч сорьсон манай тамирчин Э.Билэгсайхан өргөлтөө гүйцэтгэж дууслаа. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 87 кг-ыг захиалаад хоёр алдсан ч сүүлийн оролдлогоороо 87 кг-ыг өргөж чадав. Харин түлхэлттэй өргөлтийн гурван оролдлогоор 107, 112, 116 кг-г өргөв. Ийнхүү нийлбэр дүнгээр 203 кг-ын амжилт (87+116 кг) үзүүллээ.

Түүнтэй хамт В хэсэгт өрсөлдсөн Кубын П.Дувергер нийлбэр дүнгээр 225, Бельгийн А.ван Беллинхэм 219, Гватемалын М.Учело 207 кг-ыг тус тус өргөжээ.

Манай нөгөө тамирчин М.Анхцэцэг 14.50 цагаас 87 кг-ын А хэсэгт өрсөлдөнө.

Монголын Үндэсний Олимпийн Хороо

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

МҮБХ: Нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хаслаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр /2023.05.30/ боллоо. Хур

2023-06-02

ТАНИЛЦ: Төрөөс хамгийн өндөр урамшуулал авдаг тамирчид

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төг

2023-04-07

Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн бар

2023-04-03