Л.Эрдэнэчулуун даргаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдийг улам дордуулав уу?

2021-07-28 796 1

Замын-Үүд суманд нөхцөл байдал хүндэрч орох гарах бараа таваар гацсан байдалтайгаар зургаан сарын нүүр үзэж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр танилцаад хил, гааль, Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан тухай мэдээлэл хийсэн. Үүний дараагаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 5-6 авлигач нарыг барихаар  Замын-Үүдэд хэвлэлийнхнийг дагуулан очиж сүрийг үзүүлсэн. Улмаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг Замын-Үүд дэх ажил сайжруулах, гацаа саадыг арилгуулах зорилгоор гурван сарын хугацаатайгаар Замын-Үүд рүү томилуулаад байгаа билээ.

Тэгвэл Замын-Үүдийг цэгцэнд оруулахаар очсон Л.Эрдэнэчулуун дарга ажлаа ариутгалын хаалга солихоос эхэлж, түүнийгээ цахимаар сүртэй сурталчилаад авна лээ.  Харин орох гарах бараа таваар гацсан асуудал, хүнд суртал, авлига гаарсан гэх бодит нөхцөл байдал шийдэгдсэн үү гэвэл үгүй бололтой. Учир нь ажлын хэсэг томилогдоод нөхцөл байдал дээрдсэнгүй улам дордсоныг иргэд, тээвэрчид хэлж байгаа юм.

Хил гаалиар ачаа удаашралтай байгаа нь авлига,  албан тушаалын хэрэг байж магад хэмээн сумын засаг дарга Г.Анхбаяр тэргүүтэй зургаан хүнийг баривчилсан ч төд удалгүй суллагдсан. Ажилдаа эргээд томилогдсон Замын-Үүдийн засаг дарга Б.Анхбаяр хэлэхдээ, “Замын- Үүдэд хил гарахаар яг одоо 1700 машин оочерлож байна. Ажил сайжруулах гээд ирсэн ажлын хэсэгт дүн тавихад арай эрт байна, цаг хугацаа харуулах биз” гэжээ. Тэгэхээр Замын-Үүдийн Засаг даргаас эхлээд жолооч, тээвэрчид Л.Эрдэнэчулуун даргатай багт лав сайн үнэлгээ өгсөнгүй.  Ажлыг сайжруулах биш улам дордуулж байгаа тухай Уяач Л.Цандэлэг хүртэл бичсэн байдаг.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • …Хийж эхлээд ажил нь Өмнөхтэй харьцуулахад Өөдлөх Айлын өнга Үүднээсээ гэж….Хаалганаас нь харж бно…Өөрсөдөө, Авилгачид Хэцүүдэж ,хууль үйлчилээд эхлэхээр ХУУЧИН АРГА.АШИГ Орлогоо Дахин санагалзаж буй…”ХАР САНАА.” ХАЙР СЭТГЭЛ”ийн Мэдээлэл бна….ЭРГЭЛЗЭЭД гайхаад бичээд бх юм ЮУ бгаа гэж…МОНГОЛ ын Ард түмэн МЭДЭХийн ДЭЭДЭЭР мэдэж ойлгож бгааг МЭДМЭЭР юм даа…МУУ ҮЙЛЭЭСЭЭ салцгаасан нь ДЭЭР дээ Гэдгийг баттай сануулах ХЭРЭГ юусан билээ…Цандат гэдэг уяач моридийнхоо учрыг нь ЗААВАР зөвшөөрлөө ШАЛ буруу шийдчихээд тулган шаардаад л бгаа ӨВГӨН байх чинь билээ….Хууль дүрэмгүй бсан болдог бсан нь болохоо байлаа ГЭЭД л”ХУСАМаа”чамласан хүүхэд аятай АВИР гаргаж бгаадаа Дүгнэлт хийвэл Иргэний үүрэгээ биелүүлсэн харагдаж ӨӨРТ нь Өлзийтэй болмой….Хүн хуулийн хүрээнд л Ажиллаж амьдрах нь Зүйд нийцэнээ….Дэмий Мэдээлэл  бичиглэл хийж УЛС төржихөө больж Үз….ЗГ.ЕСийн ажлыг үгүйсгэж байдагаа.Хар бодолоо сав савандаа үлдээх нь…ТАНЫ.Чиний Эх орондоо өгөх ЗӨВ хувь нэмэр бно доо

Холбоотой мэдээ

МАН-ын гишүүнд залилуулсан Японы иргэн Ерөнхийлөгчид ханджээ

Фуказава Койчи: Намайг залилагч нь сонгуульд нэр дэвшдэг олны танил xүн -Монгол Улсын Ерөнхийлөгч

2022-11-30

С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг

2022-11-30

Б.Цэрэнсодном: Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй

БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш оруулж ирдэг гэх мэдээллийг "Тавантолгой түлш" ХХК няцааж, энэхүү

2022-11-30