С.Баярын араас С.Баярцогт наранд гарах өдрөө тоолж сууна

2021-07-28 528 0

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан болон Оюутолгойн гэрээг боловсруулсан Сангийн сайд асан С.Баярцогт нар Оюутолгойн луйврын гэрээг хийж, гадаадын банкны оффшор дансанд олон сая доллар хийсэн хэргээр шүүх ажиллагаа үргэлжилсээр буй. С.Баярцогтод шүүх анх 10 жилийн хорих ял оноосон ч шат шатны давж заалдах шүүх хурлаар ялыг нь багасгасаар эцэстээ энэ хэрэг бантан болж, түүний хамсаатан гэх С.Баяр маасайтал инээсээр шоронгоос гарсан.  Тэгвэл ял нь багассаар байгаа С.Баярцогт удахгүй С.Баярын араас наранд гарах өдрөө тоолж суугаа тухай мэдээлж Sonin.mn сайтад мэдээлжээ. Улмаар С.Баярцогтын хэргийг шийдсэн шүүгч нарыг шалгаж, хариуцлага тооцох асуудал ч яригдаж байгаа гэнэ лээ.

Энэ тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрохдоо “Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. АТГ нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй”-г сануулж, товчхондоо, М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт нарыг  гэмгүй, тэднийг Х.Баттулга улс төрийн зорилгоор намнасан болохыг У.Хүрэлсүх хэлж байсан удаатай. Тэгвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болмогц С.Баяр тэргүүтэй хүмүүс эхнээсээ ийн суллагдаад байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ц.Хуланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шил

2023-03-23

“Тавантолгой төмөр зам” ХХК томилолтын зардалд 118 сая төгрөг зарцуулжээ

Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр бүх шатны төсвийн захирагч нар хэмнэлтийн горимд

2023-03-23

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад иржээ.

2023-03-23