Улс орны эдийн засаг хүнд үед тэвчиж болох зардал, аривлан хэмнэлт гэж байх ёстой

2021-02-09 400 1

Монгол банкны захирлуудын зөвлөлөөс банкнынхаа нийт ажилчин, албан хаагчдын эрүүл мэндэд анхаарах үүднээс бялдаржуулах танхимыг тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах эд хөрөнгийг энэ оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгажээ. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, урсгал зардлыг худалдан авах нээлттэй тендер зарласан аж. Гэвч энэхүү шийдвэрийг цагаа олоогүй, зохимжгүй санаа байсан хэмээн хэвлэл мэдээллийнхэн хөндсөнөөр удалгүй Молгол банкны Ерөнхийлөгч болон Хэвлэлийн албанаас нь тендерийг цуцалсан тухай мэдэгдэл гаргасан.  Тэрбээр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаачны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү” хэмээн жиргэжээ.

Дээрх санаачлага хэвлэл мэдээллийнхний шүүмжлэл дагуулахаас гадна иргэдийн дунд мөн бухимдал үүсгээд авав.  Иргэдийн зүгээс “Гэдэс гүзээ, харвингийн асуудлаа татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх нь ариун явдал уу”, “Гадуур байгаа фитнессүүд та нарыг бодвол татвараа төлдөг шүү, Төр түмний мөнгөөр өөхөө хайлуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэхчлэн бичжээ.  Ганцхан жишээ дурдахад төгрөгийн ханшийн уналт бол Монгол банкныхны ажлыг хэмжих үзүүлэлт. Хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа нь ард түмний нүдэн дээр ил байхад биеэ эрхлүүлж, иргэдийн төлсөн татварыг үрэн таран хийх нь хэр зохимжтой вэ. Ер нь энд хөндөгдсөн Монгол банк гэлтгүй бусад төсвийн байгууллагууд ч улс орны эдийн засаг хүнд энэ цаг үед тэвчиж болох зардал, аривлан хэмнэлт гэж байх ёстойг анхаарна биз ээ.

ЭХ СУРВАЛЖ:  SURVALJ.MN 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол иргэн Байгал нуурт живж, амиа алджээ

Энэ сарын 09-ны өдөр /2022.08.09/ ОХУ-ын Буриадын Байгал нуурын Кабанскийн дүүрэгт байрлах онгоцны з

2022-08-11

“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко” зэрэг компанийн махнаас ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НЯН илэрлээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бү

2022-08-11

Хэнтий аймагт 2 тэрбумаар ЗООРЬ УХАХ тендер зарлажээ!!

Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Дадал сумдуудад "ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН" хөшөөт цогцолбор байгуулагдаж

2022-08-08