У.Хүрэлсүх: Токиогийн тэнгэрт Монголын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!

2021-07-23 224 0

Токио 2020 олимпын их наадмын нээлт өнөөдөр болж, таван тивээс цугларсан баг тамирчдын ур чадварын өрсөлдөөн эхлэх гэж байна. Тус олимпын наадамд спортын 10 төрөлд манай улсын 43 тамирчин ур чадвараа сорино. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олимпын баг тамирчдад мэндчилгээ дэвшүүллээ.

“Монголын олимпийн баг, тамирчид аа!

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпийн наадам энэ өдрүүдэд тохиож байна.

Монголын баг тамирчид зуны олимпод оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг туулж, зуны 13 удаагийн олимпод оролцон 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн, олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын амаргүй цаг үед Монголын баг тамирчид идэвхтэй бэлтгэл сургуулилтаа базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгааг онцлон тэмдэглэж байна.

Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпийн тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий дахинаараа хүсэн хүлээсэн олимпийн энэ наадамд “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” уриан дор нэгдэж амжилт ялалтаар дүүрэн оролцохыг баг, тамирчид Та бүхэндээ хүсэн ерөөе!

Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Монгол бөхийн түүх халтартаж дууслаа

Өнгөрсөн ням гаригт болох байсан "Жем интернейшнл" группийн нэрэмжит харцага цолтонд хүндэтгэл үзүүл

2022-01-18

МҮБХ: Давтан допинг илэрвэл наймаас дээш жилээр барилдах эрхийг нь хасна

Монголын үндэсний бөхийн холбоо тайлбар гаргажээ. Уг тайлбарт: “Улсын арслан Э.Оюунболдод МҮБХ-ны

2022-01-14

Нэгдүгээр сард болох БӨХИЙН барилдааны хуваарь

2022 оны нэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг хүргэж байна. 1.Нэгдүгээ

2022-01-01