Коронавирусийн халдвартай эмэгтэй биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ

2021-07-22 217 0

Нэр бүхий охид, эмэгтэйчүүдийг орон байраар ханган биеийг нь үнэлүүлж байсан гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь дөрвөн иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь гурван иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж, тэднийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэсэн байна.

Түүнчлэн Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард коронавирусний халдварыг дотооддоо алдаж, Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын маршрутыг гаргахад халдвартай байх үедээ бусдад биеэ үнэлэн 15 иргэнд халдаасан тохиолдол бүртгэгджээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Тэмээний уралдаан эхэллээ

Өмнөговь аймагт "Тэмээний уралдаан-2021" тайлаг тэмээний уралдаанаар арваннэгдүгээр сарын 25-ны өдөр

2021-11-25

2022 оны төлөвлөгөөнд “авто замын түгжрэлийг бууруулах бодлого” тусгалаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн хөгжлийн 2022 оны

2021-11-25

Айлын гурван үхэр нядалж, хулгайлж яваад баригджээ

Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй

2021-11-17