Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Аливаа шинэчлэл бол зориг гарган хийдэг ажил юм

2021-06-30 412 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ард түмний дийлэнх олонхын итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ.

Түүний танилцуулснаар, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 117 шүүхэд 518 шүүгч ажиллаж байгаагаас 388 шүүгч анхан шатанд, 107 шүүгч давж заалдах шатанд, 23 шүүгч хяналтын шатанд ажиллаж байна. Улсын хэмжээнд нэг жилд дунджаар 90 мянга орчим хэрэг хянан шийдвэрлэгддэг учраас нэг шүүгчид оногдох ачаалал өндөр байдаг гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчид, шүүх байгууллага улс төрийн дарамт, шахалтгүй орчинд ажиллах ёстой учир цаашид энэ зарчмыг хатуу баримтлан ажиллана гэдгээ онцгойлон дурдав. Мөн шүүх байгууллагын шинэчлэлийг зориг гарган тууштай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлоод, энэ шинэчлэлийг хийж чадна гэдэгт бүрэн итгэж байгаагаа хэлэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, “Аливаа шинэчлэл бол зориг гарган хийдэг ажил байдаг. Шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Улс төрчид шүүгчид нөлөөлөх гэж оролддог, хууль бусаар нөлөөлдөг бусармаг явдалтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрс хатуу тэмцэнэ” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх засаглал бохирдсон бол түүнийг нь гадагшлуулж чаддаг системтэй байх ёстойг сануулж, гэм зэмтэй хүн ял завшдаг, гэмгүй хүн ял авдаг байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг онцлон дурдлаа.

 

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

Хөвсгөл аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан А нь эрх мэдэл,

2023-01-31

Цахим орчинд “зээл гаргана” гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчилжээ

Цахим орчинд "Зээл гаргана" хэмээн зар оруулан иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохи

2023-01-31