МАН-ынхаан!. Нам,наадам хоёр тойрч гүйхээ боль!!!

2021-06-30 396 0

Монгол улс Ковид-19 өвчлөлөөр Дэлхийд эхний 10-т жагслаа. Үүнээс үүдэж Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, ард  түмэн нь туйлдаж эхэлж байна. Эрээнд бараа таваар нь гацаж, Монголд бүхэлдээ барааны үнэ өсчихөөд байна. Өдөрт 2000 давсан хүн коронавирусээр халдварлаж, арав, хориороо өөд болцгоож байна. Ард түмний амьдрал туйлдаа хүрч, аж ахуйн нэгж байгууллагууд хаалга үүдээ барьж дампуурлаа зарлах нь өдөр ирэх бүр нэмэгдсээр. Тоолоод байвал тойчих зовлон тоймгүй их.  Гэтэл эх баригч намынхан нь эрх мэдэл, албан тушаал “наймаалцаж”, намаа тойрч гүйсээр өнөөдрийг хүрлээ. Хажуугаар нь Цахим нэрийн дор 850 сая гаруй төгрөгөөр наадам зохион байгуулахаар улайран гүйцгээж байна.

Дэлхийд коронавирус өвчлөлөөс үүдэж Олимпыг хүртэл хойшлуулж болсон. Харин манайд эсэргээрээ. Наадамгүй бол Монгол улс оршин тогтнохгүй юм шиг аашилцгаах нь тэр. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын хурган шатны дарга нарын нэг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл наадам хийх шалтгааныг Титаник кино, түүний хөгжимчидтэй зүйрлэж олны дүргүйцлийг хүргээд авна лээ. Уг нь ард түмнээ хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Гэтэл Төрийн томчууд ард түмнээ хамгаалах нь битгий хэл ковидоор нэг мөсөн живүүлэхээр шийдсэн бололтой.

Түүнчлэн эдгээр өдрүүдэд Засгийн газарт шинэхэн Элчин сайдуудын томилгоо яригдаж байна.  25 Элчин сайдын нэрийг Гадаад харилцааны яамнаас оруулсан гэж дуулдана лээ. Эдгээр улсаас бусад Элчин сайдад нэр дэвшигчид нь Гадаад харилцааны яам, дипломат албан тушаалтнууд аж. Монгол шиг гадаад харилцаа багатай улсад ийм олон оронд хоолны савнууд томилох ямар ч шаардлагагүй гээд хэлчихвэл буруудах болов уу.

За тэгээд ковид гарснаас хойш төрөөс дорвитой ажил, арга хэмжээ нэг ч хийсэнгүй. Үнэндээ дээдсүүд одон медаль тарааж, сонгууль гэж орон нутгаар бөөн бөөнөөрөө давхилдаж, олон цуглуулж, шоудчихаад эцэс сүүлд нь “би үхэхээр чи үх” гэдгийн адилаар наадмаа тэмдэглэхээр улайрч, намаа тойрч бужигнацгааж байна. 50 гаруй сая хүнтэй Солонгос улсад өдөрт 200 хүрэхгүй халдвар бүртгэгдэж байна. Тэд аль хэдий нь хатуу хөл хориогоо султгасан байдаг.

Манайд төр нь доривтойхон шиг менежменттэй ажилласан бол Монголчууд өнөөдөр ковидгүй зунтай золгож, баяр наадмаа бултаараа тэмдэглээд налайж суух байлаа. Гэтэл унхайгүй төрийн балгаар өдөрт хэдэн арван халуун амь тэнгэрт одож байна. Ядаж коронавирус өвчлөлөөр өдөрт хэдэн арваараа өөд болж байгаа талийгаачдын ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлчих сайд, дарга нэг ч харагдсангүй.

 SURVALJ.MN, У.МАНДАХ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуц

2021-10-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсчээ

Сар бүр MEC судалгааны байгууллагаас улстөрчдийн үйл ажиллагаа, чансааг тодорхойлдог аравдугаар сары

2021-10-25

Энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Энэ сарын 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур т

2021-10-25