Ажилтнаа зодож, зүй бус харьцсан МИАТ-ийн хэлтсийн дарга ИЛҮҮЛЭЭД өнгөрлөө

2021-06-30 472 1

МИАТ ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтнаа бейсболын цохиураар зодож буй  бичлэг цахим сүлжээнд цацагдан, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Ажилтантайгаа зүй бус харьцсан даргын үйлдэлд хариуцлага тооцож, түүнийг өнгөрсөн тавдугаар сард ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж, хоёр жилийн өмнө болсон гэдгийг тогтоож, улмаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийн хаасан байдаг.  Харин энэ сарын 24-нд С.Батсүхэд Зөрчлийн тухай хуулийн 5.3-р зүйлээр хүний биед хохирол учруулалгүй халдаж, зодсон гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

С.Батсүх нь 2017 оны нэгдүгээр сарын 5-нд уг албан тушаалд томилогдсон аж. Түүнчлэн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хамаатан, дүү нь учраас түүнд МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хариуцлага тооцолгүй өдий хүргэсэн хэмээн зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж байсан билээ. Хэдий хүний биед хохирол учруулаагүй гэж үзэж байгаа ч түүнийг ажилтантайгаа зүй бус харьцсан, бусдын биед халдсан байхад ердөө 100 мянгөн төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаад олон түмэн дургүйцэж байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УЛС ТӨР: Өмнөговийн Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэнд ашигтай вэ?

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатары

2023-03-30