Амиа алдсан сагсчин залуусын хэргийг БЗД-ийн Цагдаагийн газар шалгаж байна

2021-02-08 287 0

Хоёрдугаар сарын 06-07 шилжих шөнө Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 23 Стормс багийн тоглогч Т.Их-Уул, ОТИС-ийн сагсан бөмбөгийн тоглогч Х.Цогтсайхан нар харамсалтайгаар амиа алдсан харамсалтай  хэрэг гарсан .

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тамирчид БЗД-ийн 25-р хороонд байх У гэх эмэгтэйн гэрт цуглаж, архи согтууруулах ундаа уусан үедээ маргалдаж, Т.Их-Уул нь Х.Цогтсайханг хутгалж хөнөөгөөд, өөрөө 15 давхраас үсэрч амиа алдсан гэх мэдээлэл явж байгаа. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тэрбээр,

“Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт орчимд БЗД-т хүн нас барсан гэх дуудлага эрүүл мэндийн байгууллагат ирсний дагуу цагдаагийн байгууллага очсон. Хэргийн газрын эхний үзлэгээр Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан, И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг БЗД-ийн Цагдаагийн газар шалгаж байна. Хэвлэл мэдээллийнхэн буруу ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэжээ.

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

5 дугаар сарын 1-нээс хилээ нээх бэлтгэл хангаж байна

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тул

2021-03-01

Эрүүл мэндийн “экс” дэд сайд Ж.Цолмон Ковид-19 вакцины гаж нөлөөний талаар онцлов

Аюулт цар тахал гарч эхэлж байх тэр үед хурдан вакцин гараасаай, вакцинтай л болчихвол амь аврагда

2021-03-01

Өмнөговь аймаг 90 жилийнхээ ойг угтан 90 мянган мод тарина

Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан аймгийн хэмжээнд 90 мянган ширхэг мод, бут,

2021-03-01