ЗТХЯ: Орхон гол руу асгарсан түлш ороогүй

2021-06-28 836 0

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Г.Галбадрах дараахь мэдээллийг өгсөн байна. Ойролцоогоор 80-100 тн түлш асгарсан. 1-1,5 га орчим талбайд 35-40 см гүнтэй хөрс хуулалт хийж мөн цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авсан. Хуулсан эрүүл хөрсийг буцааж дэвссэн. Түлш асгарсан газраас Орхон гол нь 5-6 км орчим зайтай. Тиймээс гол руу асгарсан түлш ороогүй. Сэлэнгэ аймгийн ОБГ нь галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэлтэйгээр оролцсон. УБТЗ-ын удирдлагууд газар дээр нь штаб байгуулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан. Аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажилласан. УБТЗ-аас хийгдсэн ажлын талаар нарийн тоон мэдээллүүд нь гарна гэсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Гэр шатаж, өндөр настан, бага насны хүүхэд нас баржээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далайн 14 дүгээр гудамжинд 05 дугаар сарын 25-ны 01:56

2023-05-25

Тээврийн хэрэгслийн яндан хулгайлсан 29-33 насны этгээдүүдийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоё

2023-05-25

Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллана

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал БНКУ-ын авлигатай тэмцэх байгууллагы

2023-05-25