УИХ-ын гишүүн асан А.Мурат өвчний улмаас нас баржээ

2021-06-26 1218 0

МоАХ-ны анхдагч,төр нийгмийн зүтгэлтэн УИХ-ын гишүүн асан А.Мурат өвчний улмаас нас баржээ.  А.Мурат нь 2004 оноос 2008 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын дарга, Монгол улсаас БНХАУ-ын Эрээн хотод дахь Ерөнхий консул зэрэг төрийн хариуцлагатай ажлыг үр дүнтэй хийж байв.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн МоАХ-ны болон АН-ын анхны үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр 2000-2008 онд Баян-Өлгий аймгийн АН-ын даргаар ажиллаж аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр удаа дараа сонгогдож байсан. Түүний хөдөлмөрийг үнэлж АН-ын дэд шагнал “Чингис”-ийн одон, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ын одон зэрэг төрийн өндөр шагналыг хүртээж байжээ. Талийгаач А.Муратын гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, төрөл садан хамаатануудад гүн эмгэнэл илэрхийлье.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дарханы засаг дарга Б.Азжаргалын хувийн хөрөнгө хэд дахин зузаарчээ

Сүүлийн үед Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай холбоотой таагүй мэдээллүүд гарах болжээ. Т

2023-05-04

Хилийн цэрэгт байх хугацаандаа 5000 мод тарьжээ

Хилийн 0267 дугаар тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагч, Түрүүч Ц.Амарсанаа: Цэргийн алба ми

2023-05-04

О.Мөнхжин: 45 xоногийг биеээр, бусад xугацааг сэтгэлийн xоригдлоор эдлэн өнгөрүүллээ

ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдоод суллагдсан О.Мөнхжин захидал бичжээ. Тэрбэ

2023-04-18