АКУУРК…/Нийтлэл/

2021-02-08 579 0

Хүмүүс минь  яажшүүхэн амьдраад байна даа.  Эх дэлхий эжий газрын үрс болсон та бидний хувьд  өөр өөрийн  эжий аав, амьдрал ахуй хэл соёлтой боловч дэлхий гэдэг ганц гэртэй,  газар гэдэг  ганц ээжтэй  билээ. Эх газрынхаа энгэр хормойд  төрж өсөж,  төгсөж дуусдаг жамтай.  Ингэж алсаас даялан  учирлавал  олон хуудас  бичих нь мэдээж. Олон жишээ овоолоостой байна. Түр азная.  АКУУРК гэдэг монголжиж байгаа үгийг тойруулан  бодолхийлье гэж бодлоо.  Цөөн хоногийн өмнө  миний бие  цахим хуудсандаа  ТАМХИ БИД ХОЁР  гэсэн цуврал хошин дурсамж бичснийг  уншин болгоосон хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.  Энэ дурсамжаас жаахан ишлэе.

АКУРКО буюу ХОМСДОЛ

Энэ бол ядуу тамхичны явдал юм даа. Бас тамхи сонирхогч хүүхдүүдийн  явдал.  Тамхичид  татаад хаясан тамхины ишийг цуглуулж, үлдсэн  тамхийг тэр чигээр нь асааж хэд сорохоос эхлээд  цуглуулж сонинд ороож татах хүртэл олон аргатай.  Ам түлчих гээд болохгүй жижиг үлдэцийг чүдэнзний хоёр модоор хавчиж байгаад хоёр сорох гээд   арга бас олон л доо. Хэнэнцэр  хангалуун тамхичид бол тал хүртэл нь сороод хаячихна. Энэ бол бараг ширхэг тамхины дайтай акурко гэсэн үг. Алсын Америкт суугаа дүү  Саруулдалай нэгэнтээ цахим  хуудсан дээрээ нэгэн дурсамж бичснийг олзуурхан татаж хадгалснаа одоо  ишлэе. “Дээр үеийн тамхичид муухай ядуу байж билээ. Дээр үе гэж дал наяад оныг би хэлж байна. Ядуугийн түвшин ямар зэрэгтэй гэхээр өөрсдөө тамхи авч чадахгүй, “акуурк түүнэ” гэж нэг ажилтай. Акуурк гэдэг нь орос хэлний “окурка” буюу “тамхины иш” гэсэн утгатай үг. “ хэмээсэн.

Энд бол  татсан тамхины ишээ хамаа намаагүй хаясан тухай, тэр нь хэн нэгэн тарчиг тамхичинд  хэрэг болсон тухай дурсамж  ажээ.

Бас ч  “Шилжилтийн өмнөх үе,  шилжлитийн үеийн амьдралын үнэн толь гэж болно. “

Тэгвэл өнөөдөр ярих гэж байгаа  АКУУРК бол  их өөр юм. Цаг хугацаа түүхээ бүтээдгийн нэг сөрөг тал.  Дэлхий  өвчин тахалын орон зайд  нэг жилийг үдэж  бас нэг жилийг угтаж байна.  Монголчууд бид  нүүдэлчний сэтгэлгээ,  дураараа  зан,  газар нутгийн тавиу уужим зэргээс үүдэлтэй нэг  зуршил дутагдалтай хүмүүс гэдгээ энд бас харуулсаар л байна. Энэхүү  түгэн  дэгдэхдээ гарамгай  “Ковид” хэмээх цар тахалын эсрэг хуяг бамбай болсон амны хаалтанд талархаж байна. Энэхүү алга дарам  самбай их ч элбэг боллоо. Түүнийг хэрэглэж сурлаа.  Тэгтэл  хотын гудамжаар  хэрэглэсэн амны хаалт /маск/-ны  АКУУРК  энд тэндгүй  тамхины иш шиг элбэгшлээ.  Харин тамхины иш нь ховордоо юу даа. Тамхи татдаг хүмүүс  яршиглаад  байран суурин газар, тамхи татдаг цэг, гэр орондоо  тамхиа татдаг болж.  Түүнээс гудамжинд  утаа байгиулаад явах нь эрс багасчээ. Тамхины ишний оронд  алхам дутамд шахуу гэвэл бараг хэтийдэхгүй амны хаалт л хэвтэх болж…Одоо яах ёстой вэ…Ариун цэврээ сахь, гудамж талбайгаа цэвэрлэ гээд л амны уншлага тарни болтол хэлээд  нэмэр тус болохгүй шинжтэй. Гудамж талбайгаар нэг  амны хаалтны акуурк.  Хөлөө төөрүүлж алхах гэж  төвөгтэй гэдэг нь. “Уул шугамандаа бол”  радио телевиз, хэвлэл мэдээлэл,  цахим ертөнцөөр дүүрэн л  амны хаалтаа хэрхэн зүүх, хэдүй хугацаанд солих,  яаж авах, эвхэх хаях тухай  сурталчилж байх юм. Одоо үндсэндээ зүүгээд сурч, гагцхүү  хэрэглэснээ зөв хаяад сурчих дадалдаа сурмаар байна.  Гудамжны хогийн савыг олшруулж, оновчтой цэгт байрлуулах нь үүнээс аврах ганц гарц  болов уу…Манай хотын гудамж хог ихээр тарьдаг мөртөө  хогийн сав дандаа дутагдаж байдаг дутагдалтай. Зүй нь  маск /амны хаалт/-ны акуурк биш, хогийн савыг акуурк шиг олшруулмаар байна.  Бодоцгооё.

ЭХ СУРВАЛЖ: SURVALJ.MN Сэтгүүлч, яруу найрагч МУСГЗ Лханаагийн Мөнхтөр

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

9-14 насны 8 хүүхэд мөргөж, нэг хүүхэд амиа алдлаа

Өнөөдөр /2024.04.17/ 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius

2024-04-17

Сэрэмжлүүлэг: Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ. Хуурайшил

2024-04-15

Сураггүй болсон 9 иргэнийг олж, шаварт суусан 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өм

2024-04-15