“Цагаан хад” боомт ТЭГ зогсолт хийлээ

2021-06-24 314 0
Монгол улсын эдийн засгийн тулгуур бүс Цагаан хад боомт өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд ТЭГ зогсолт хийлээ.
Цагаан хаданд коронавирусийн халдвар өдөрт  10-аас дээш бүртгэгдэж байгаа нь ТЭГ зогсолт хийхэд хүрчээ. Улмаар батлагдсан тохиолдлуудыг Улаанбаатар болон Өмнөговь аймгийн төвд эмчилж байгааг албанынхан хэллээ. Түүнчлэн тэг зогсолтын үеэр эхний ээлжинд 4000-5000 жолоочийг Улаанбаатар болон орон нутаг руу нь буцаах ажлыг зохион байгуулж байгаа юм.
ТЭГ зогсолтын хугацаанд тухайн бүсэд ариутгал халдваргүйлт, тандалтын шинжилгээ хийгдэх гэнэ. Тус боомтод Цагдаагийн 32 алба хаагч, Дотоодын цэргийн 26 алба хаагч, Онцгой байдлын 5 алба хаагч, хилийн цэргийн 8 алба хаагч, нийт 70 алба хаагч, 18 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ерөөгөөс хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийг шалгаж эхэллээ

Сэлэнгэ аймгийн нутаг, Ерөө голын сав газраас хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийг ц

2021-12-02

“Бадрах-Энержи” ХХК нь байгаль орчинд хортойгоор нөлөөлж байж болзошгүй хохирлыг тогтоожээ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг дэвсгэрт уран олборлодог Бадрах-Энержи ХХК

2021-11-08

Шатахууны хомсдол үүсгэсэн Г.Ёндон сайд ОГЦОР!

Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол А-92 бензин.  2020 оны тавдугаар сараас хойш санхүүгийн

2021-09-20