Д.Сумъяабазар: Нийслэлийн төвийн бүсийн 6 дүүргийг дэмжинэ!

2021-06-21 554 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын удирдлага, ажилтан алба хаагчидтай уулзаж санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын удирдлага, ажилтан алба хаагчидтай уулзаж санал бодлоо солилцлоо. Тэрээр “Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг дэмжиж ажиллана. Бид Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтарч Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулсан. Үүнийг Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүн Э.Бат-Амгалан хариуцаж байна. Бид УИХ, Нийслэл, Дүүрэг, орон нутагтай хамтарч нэгдмэл зорилготой байж хотын хөгжлийг тодорхойлж чадна. Үүнийг газар дээр нь гүйцэтгэх алба хаагчид бол та бүхэн. Та бүхэн дор бүрнээ хариуцсан ажлаа чанартай, өндөр түвшинд хийж гүйцэтгэж байж бидний уялдаа холбоо улам нягт байх учиртай” гэлээ.

Баянзүрх дүүргийн ЗДТГ нь нийт 3200 гаруй төрийн алба хаагчидтай бөгөөд Коронавирус цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө тусгай чиг үүргийн 2000 гаруй алба хаагчидтай хамтран зүтгэж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойн хүрээнд таван бүтээлч ажил өрнүүлнэ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий “Та

2023-02-01

Чингэлтэй дүүрэг ахмадууддаа 300 сая төгрөгөөр БЭЛЭГ авч өгнө

Сүхбаатар дүүрэг 900 сая төгрөгөөр эмэгтэйчүүддээ бэлэг худалдан авах тендер зарласан ч нийгмийн сүл

2023-01-31