УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

2021-06-18 538 0

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Энэ талаар тэрбэ

2023-02-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын шинэ Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг х

2023-01-31

АН: Л.Гүндалайг гүтгэлэг, худал мэдээллээ нэн даруй зогсоохыг шаардлаа

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийнхөө оролцсон АН-ын даргын цахим сунгааг луйвар гэж үзэн, шалгуул

2023-01-31