Covid19-ын Энэтхэг хувилбарын шинж тэмдэг

2021-06-16 447 0

“Коронавирусийн халдварын бүхий л шинж тэмдгүүд нь өвөрмөц биш, 70-80 хувьд үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг түгээмэл шинж тэмдгүүд илэрдэг. Коронавирусийн шинэ штаммууд илэрсэнтэй холбоотойгоор өмнө нь зонхилж байсан эмнэлзүйн шинж тэмдгүүдэд зарим өөрчлөлт гарч байгаа нь ажиглагдаж байна” хэмээн Пш?ничная өгүүлжээ. Түүний өгүүлснээр, энэтхэг хувилбараар халдварласан үед гэдэс өвдөх, хоолны дуршилгүй болох, дотор муухайрах, бөөлжих, түүнчлэн үе мөч өвдөх болон сонсгол муудах гэсэн шинж тэмдгүүд илэрч байгаа гэнэ. Бусад орнуудын эрдэмтдийн мэдээллээр, энэтхэг хувилбарын үед халуурах болон ханиалгах шинж тэмдэг ховор ажиглагдаж байгаа бол үнэрлэх мэдрэмжээ алдах нь ч түгээмэл биш байгаа гэж Пшеничная онцолжээ.

Өмнө нь, зургадугаар сарын 11-ний өдөр Лондонгийн Хатан хааны коллежийн эрдэмтэд мэдэгдэл хийхдээ толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх зэрэг нь коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд илэрч байгаа хамгийн түгээмэл шинж тэмдгүүд болж байгааг онцолж байсан юм. Тэдний өгүүлснээр коронавирусийн энэтхэг хувилбар нь бараг шинж тэмдэг илэрдэггүй энгийн ханиадтай төстэй байгаа гэнэ.

 Английн Эрүүл мэндийн газрын мэдэгдсэнээр, коронавирусийн энэтхэг штамм буюу Дельта хувилбар нь Европт цар тахлын гурав дахь давалгааг үүсгэсэн британи штаммаас 60 хувиар илүү халдварлах чадвартай аж. Дельта хувилбараас хамгаалах гол арга нь бүрэн дархлаажуулалт гэж Английн эрдэмтэд цохон тэмдэглэж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УЛС ТӨР: Өмнөговийн Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэнд ашигтай вэ?

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор

2023-03-30

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатары

2023-03-30

Хамаг нууцаа дэлхийгээр нэг цацаад хаячихдаг усан тэнэг сайд

Шинэ оны дараахан манай тeлeвизээр гарсан Хятадын "Үнэгний ав" олон ангит кино болсон явдлаас сэдэ

2023-03-23