Хойд солонгосын удирдагч Ким Жон Ун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлжээ

2021-06-16 463 0

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г зургаадугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэлээ.

Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун-аас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуулан өглөө гэж ГХЯ-наас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Л.Гүндалай: С.Эрдэнэд намайг молигодсон…

УИХ-ын гишүүн асан, Эрүүл Мэндийн Сайд асан, Ард Түмний Намын дарга асан, Ард Түмнээ Хайрлая Намын д

2023-05-25

“5Ш” тоглоом биш байжээ

 “5Ш” ажиллагааны тухай анх 2023 оны хоёрдугаар сарын 8-нд сонссон доо, бүгдээрээ. Тэр өдөр Засгийн

2023-05-25

Боловсролын зээлийн сангийн асуудлыг Лу.Гантөмөрөөр туг тахиад өнгөрөөх вий…

Боловсролын зээлийн сангийн асуудал ойрын хэдэн өдрүүдэд дуулиан шуугиан ихтэй байгааг хүн бүр харж

2023-05-23