ТАНДАЛТЫН БАГ: Шагнал, сонгууль хоёр коронавирусийг огцом нэмлээ

2021-06-15 480 0

Сүүлийн хэдэн өдөр манай улсад хот, хөдөөгүй коронавирусийн тархалт огцом нэмэгдэж, 24 цагт илрэх хүний тоо 2000 даваад байгаа билээ. Өнөөдөр гэхэд /6.15/  2,386 хүнээс халдвар илэрсний  618 нь 0-17 насны хүүхэд байгаа юм.

Энэ тоо Монгол улсын хүн амтай харьцуулахад дэлхийд коронавирусийн өвчлөлөөр дээгүүрт бичигдэж байгаа юм. Тэгвэл халдвар яагаад огцом өсөх шалтгааныг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан тандалтын баг ажиллаж, дүгнэлт гаргасан байна.

Тандалтын багийн судлаачдын дүгнэснээр коронавирусийн огцом тархалт нь Төрийн шагнал нэг дор олноор нь гардуулсан, үүний дараа үргэлжлээд сонгууль хийсэнтэй холбоотой гэж дүгнэлт гаргажээ. Сүүлийн 20 хоногт Төрийн дээд шагнал, одон медалийг 16 мянга гаруйг тараасан гэх тоо байгаа.  АЛДАРТ ЭХИЙН ОДОН авсан хийт 11 мянга хүнээс 8700 нь одон гардсаныхаа дараа дайллага цайллага хийсэн байна. Тэндээс коронавирусын халдвар огцом таржээ.

Тандалтын багийн судлаачдын үзэж буйгаар одон медаль бүрийн ард дайллага цайллага болж, олуулаа цуглаж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нь халдвар тархалтын үндэслэл болсон гэж үзэж байгаа юм.

SURVALJ.MN, У.МАНДАХ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн 54 оюутныг арын хаалгаар элсүүлсэн үү

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

2022-06-24

Автобусаар нисэх буудал руу том хүн 20,000 төгрөгөөр зорчино

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөө

2022-06-24

Маргасаар байтал наадам болох нь ээ

Наадам хаяанд ирчихлээ. Бүр тодруулаад хэлэх юм бол 20-иодхон хоногийн дараа наадмаа үзэх нь л дээ.

2022-06-22