Тордайн хүү Ганболд Монголын Ерөнхийлөгч болох уу

2021-02-05 831 0

Монголын улс төрд цахиур хагалж яваа, шударга шулуунаараа ард түмэнд танигдсан Т.Ганболд сүүлийн үед ихэд идэвхтэй болсныг хэн хүнгүй анзаарсан байх. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар бие дааж нэр дэвшээд өвдөг шороодсон ч даагаа дахин нэхэхээр бэлтгэл хангаж эхэлжээ.

Сошлоор үе үе хийх мэдэгдэл, шинэ дүр төрх бүхий зураг, уриа нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бие халаалтаа хийж буйн том нотолгоо гэж тооцож болно. Анх ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг баг болж энэ оны сонгуульд нь ажиллахаар тохирсон ч нууцаар захиалж хийлгэсэн судалгаагаар нилээн дээгүүр жаалж байгаагаа анзаарсан тэрбээр өөрөө уралдахаар шийдсэн гэнэ.

Бүр нэр дэвших боломжтой намуудтай хэлцэл хийж, хөрөнгө, хүн хүчээ төвлөрүүлж байгаа хэмээн ойрын хүмүүс нь шивнэлдэх болжээ. Нээрээ л МАНАН-г сөрсөн гуравдагч хүчний төлөөлөл болсон шинэ ерөнхийлөгчөөр Т.Ганболд яагаад байж болохгүй гэж… Монголын ард түмэн л шийднэ дээ.

SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УЛС ТӨР: Өмнөговийн Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэнд ашигтай вэ?

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатары

2023-03-30