Хэнтий аймагт болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нэг өрсөлдөнө

2021-06-14 859 9

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт, давуу ялалт байгуулсан. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн дагуу бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх ялалт байгуулж Ерөнхийлөгч болж байгаатай холбогдуулан Хэнтий буюу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах юм. Тодруулбал, тус тойрог нь гурван мандаттай бөгөөд тус тойргоос У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар ялалт байгуулж байв.

Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай хамтатган хийнэ гэх мэдээлэл байгаа юм.  Харин АН-аас УИХ-ын нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл нарын нэг өрсөлдөх мэдээлэл байна.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Энэ 2 ичиж амьдраасай залуусд зайгаа тавиж өг 2 өвгөн минь зүгээр шоронгүй холуур яваагаа их юм гэж бодоо

  • Энэ худлаа. Зүгээр тандалт хийж цочроо гаргаж байх шиг байна. Одоо хэнтийнхэн улайчихсан байгаа юм чинь бүр час улайлгаад л азаа үзэх хэрэгтэй. За тэгээд энэ улаантангууд юм эс хийвэл дахиад  тийш нь хамрыг нь цухуйлгаад хэрэггүй. Нэгмөсөн delete  болго

  • Арай үгүй байлгүй дээ.Тоглож байгаа биз дээ.Өнөө маргаашгүй Зоригийг хөнөөсөн хэргээр ачигдах гэж байгаа энэ хоёрыг сонгуульд өрсөлдүүлдэг нь ямар гээчийн хүмүүс вэ.Ингэснээрээ мөхөж буй АН ын үхлийг бүр түргэсгэнэ гэдгээ ойлгомоор юм.

Холбоотой мэдээ

УЛС ТӨР: Өмнөговийн Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэнд ашигтай вэ?

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатары

2023-03-30