С.Эрдэнэ: Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй

2021-06-11 170 0

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө.  МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ  хамгийн бага санал авсан билээ.  Тэгвэл өнөөдөр АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ сонгуулийн явцын талаар мэдээлэл хийлээ.

С.Эрдэнэ: “Сонгуулийн үеэр олон булхай гарсан байж болзошгүй. Мөнгө тараасан гэдгийг та бүхэн мэднэ. Хууль хүчний байгууллагуудыг албадан ажиллуулсан гэх нотлох баримт олон ирсэн. Нэгэнт болоод өнгөрсөн юм чинь гэж үүнийг орхигдуулж болохгүй.

Олон жил улс төрийн тогоонд хамт явсан хүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хатуу үг хэлж явсан удаа бий. Гэхдээ би СЕХ-ны дүн мэдээг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс дараагийн Ерөнхийлөгчийн ажилд амжилт хүсье. Надад саналаа өгсөн олон мянган иргэдэдээ маш их баярлалаа. Би эцсийн мөч хүртлээ Монголын ардчиллын төлөө зүтгэнэ. Харин миний улс төрийн карьерыг дуусгахыг хүсдэг хэсэг бүлэг хүмүүст хандаж хэлэхэд та нарыг мөд баярлуулахгүй. Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй.

АН-ыг хагаралтай, хуваагдсан мэтээр ойлгуулдаг. Улсын дээд шүүхийн бүх гишүүдийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, улс төрийн намын даргын асуудлыг шийддэг хуультай болсон. Иймд хуралдааны тов хэзээ гарахыг би мэдэхгүй байна. АН-ын шинэ залуу даргаар М.Тулгатыг гишүүд сонгосон. Шинэ удирдлагууд ажлаа төлөвлөж байгаа болов уу. АН босоо яваагүй. Өмнө нь унаж явсан түүх бий, тэгсэн хэдий ч улам хүчирхэгжиж, ухааржиж бос ч ирдэг билээ. Залуу үе эрч хүчтэй, чадварлаг ажиллана гэж найдаж байна. Би үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө зогссон. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд нэг зүйл захья. Монголын ард түмэнд амлаж хэлсэн үг амлалтаа бүү мартаарай. Төрийн тэргүүний хувьд үүрэг хариуцлагатай ажиллаарай гэж захья. Та Монголд парламентын засаглалыг дэмжих, ардчилал шударга ёс, эрх эрх чөлөөг улам төгөлдөржүүлэх асуудлыг амласан. Энэ үзэл баримтлалдаа үнэнч байгаарай” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

2022 оны төлөвлөгөөнд “авто замын түгжрэлийг бууруулах бодлого” тусгалаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн хөгжлийн 2022 оны

2021-11-25

Ц.Цэрэнпунцаг: Богд Зонхова төсөл үргэлжлэх ёстой

Богд Зонхова төслийг тойрсон дуулиан ид өрнөж байна. Уг бүтээн байгуулалтад улсын төсвөөс 32 тэрбум

2021-11-25

“MCS”-ийн Оджаргал Өмнөговь аймгийн МАН-тай нийлж Цогтцэций сумаар тоглож дууслаа

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс олборлолт хийдэг "Энержи Рерсурс" ХХК-ийн томоохон

2021-11-20