Иргэдийн төлсөн НДШ-ийг эрх мэдэлтнүүд залгиж байхад илүү шимтгэл төлөх шаардлага байна уу

2021-02-04 193 0

Төр улс оршин тогтноход татвар зайлшгүй байх ёстой ч хэмжээ хязгаар нь хэтэрвэл эргээд улс орныг хөмрөх нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн өнөөдөр Монголын нийгэмд иргэд амьдрахын төлөө ажил хийсэн биш эргээд өрөнд ордог гаж систем нэгэнтээ тогтсон.

Нийгмийн даатгалын шимтгэл гэх нэрээр иргэдийнхээ цалин орлогын дийлэнхийг төр шимэгчилж байна. Гол нь эргээд иргэд Нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө үр шимийг банкнаас цалин, байрны зээл авахдаа л ашиглаж буй болохоос өөрөөр үр шимээ төдийлөн өгөхгүй байгааг тэтгэврийн сангийн өнөөдрийн нөхцөл байдал харуулж буй билээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж тооцон, нийт 26 хувийн шимтгэл авах хуулийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд дагаж, мөрдөж эхэлсэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 26 хувиар төлнө.

Цар тахлын эрсдэлээс хамааран цалингаа тавьж чадахгүй байгаа, цалингаа авч чадахгүй байгаа иргэдийн хувьд энэ бол ирээдүйд төлөх өр нь өсөөд байна гэсэн үг л ээ. Түүнчлэн МҮЭХ-ноос “Нийгмийн даатгалын санг цөлмөсөн буруутай этгээдүүдээр мөнгийг нь төлүүлж, сангаа бүрдүүл. Тэдний тарьсан өр, гайг “Цалингаас өөр орлогогүй ажилтан хүн” үүрэх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа билээ. Иргэдийн хуруу хумсан хугалан байж төлсөн шимтгэлийг улстөрчид өөрсдийн нөлөөлөл, эрх ашигтаа нийцүүлэн арилжааны банкуудад тараан байршуулдаг жишгийг дампуурсан “Капитал” бэлхнээ харуулдаг.

Гол нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг дампуурсан банкнаас төр эргүүлэн авч чадаагүй байгаа юм. Ийм завхарсан байдалтай байхад иргэд яахаараа НДШ-ийг нэмж төлөх ёстой гэж.

Төлсөн шимтгэлээр нь улстөрчид хооллож байхад илүү шимтгэл төлөхийг хүлээн зөвшөөрөх аж ахуйн нэгжүүд, иргэд байхгүй биз ээ. МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхгүйгээр, үр өгөөжийг сайжруулахгүйгээр илүү шимтгэл төлөх дарамтыг ажилтнууд болон ажил олгогч нарт үүрүүлж буй нь 100 хувь зөв шийдэл биш гэсэн байр суурийг дахин илэрхийлсэн байна лээ. Үнэндээ тийм. Эрх мэдэлтнүүд иргэдийг бодохгүй байгаа нь сая намрын чуулганаар НДШ-ийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэлгүй орхисноос харагдаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: SURVALJ.MN

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Тавдугаар сарын 8-наас СУРАГЧДЫН АМРАЛТЫГ эхлүүлэх шийдвэр гаргалаа

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд...  

2021-05-06

АН ДАХИН НЭГДЛЭЭ

Ардчилсан хувьсгалаас хойш ердөө хоёрхон нам ээлжилж эрх барьж байсны нэг нь МАН, нөгөө нь АН. Эдгээ

2021-05-05

Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй эмэгтэйг торгожээ

Хөл хорионы үеэр дэглэм зөрчиж, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелээгүй иргэнд торгуул

2021-05-03