Францын хэвлэлд шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Путинг дуурайсан зургуудаар нь онцолжээ

2021-06-10 583 0

200 орчим жилийн түүхтэй дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын нэг Agence France Presse (AFP) өнөөдөр Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон тухай мэдээлжээ.

Ингэхдээ сонгуульд ялалт байгуулсан МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг 2012 онд парламентын нэг гишүүнийг зодсоныхоо дараа “нударга” хочтой болсон гэж онцолсон байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй адил цээж нүцгэн, ангийн буу үүрсэн байдалтай авхуулсан гэрэл зургаараа алдаршиж байсныг мэдээлжээ. Гэхдээ У.Хүрэлсүхийг сүүлийн жилүүдэд энэхүү биеийн хүч чадал, түрэмгий зан чанараараа бахархах “мачо” имижээсээ салах гэж хичээж байгаа тухай бичсэн байна. AFP мэдээндээ бас Монгол Улсын коммунизмаас ардчилсан нийгэмд шилжиж буй сүүлийн 30 жилийн түүхийг тайлбарлаж, өнөөдрийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч өгүүлжээ.

Эх сурвалж: AFP

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг 91.2 хувийн саналаар БАТАЛЛАА

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуу

2023-06-02

Л.Гүндалай намын нэрээ “Ард түмний хүч нам” гэж өөрчилжээ

Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 5 д

2023-06-02

Засгийн газар 2023 оны төсвийн тодотголын төслөө өргөн барина

Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаараа 2023 оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан. Төсв

2023-06-02