Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа

2021-06-08 535 0

Коронавируст халдварын тохиолдлын тоо төдийлөн буурахгүй байна.

Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар нийслэлд хатуу хөл хорио тогтоож магадгүй тухай мэдээлэл иргэдийн дунд байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа ikon-д”Засгийн газраас цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт амжилттай үргэлжилж байна.

Эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн халдвар авах эрсдэл эрс буурч байгаа тул зургаадугаар сарын 15-наас өвчлөлийн тохиолдол буурна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссоос хөл хорио тогтоох санал оруулаагүй” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30