Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана

2021-06-08 403 0

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт хүний эрхийн албаны сонгууль ажиглах хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн ажиглах юм.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран

“Сонгуулийн ажиглагчдын хувьд улс төрийн намууд ажиглагчдынхаа асуудлыг шийдсэн. Санал хураах өдрөөс тав хоногийн өмнө ажиглагчдын асуудал хэсгийн хороодод бүртгэгдэж, үнэмлэх олгогдох ёстой. Энэ ажил бүрэн хийгдэж дууссан. Энэ удаагийн сонгуулийг гадаад ертөнц их сонирхож байгаа. Монгол Улсын сонгууль ил тод, ардчилсан сонгууль явдаг, зарим үзүүлэлтээр манай улс бүс нутагтаа үнэлэгддэг.

АНУ, Япон, ОХУ зэрэг 8 улсын төлөөлөл орсон баг ирсэн. Филиппин улс манай хэрэглэж байгаа автоматжуулсан системийг хэрэглэж байгаа учир гаднаас зорьж ирж энэ удаагийн сонгуулийг ажиглахаар болсон. Бидний хувьд сонгуулийн бэлтгэл ажил бэлэн болсон” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Л.Гүндалай: С.Эрдэнэд намайг молигодсон…

УИХ-ын гишүүн асан, Эрүүл Мэндийн Сайд асан, Ард Түмний Намын дарга асан, Ард Түмнээ Хайрлая Намын д

2023-05-25

“5Ш” тоглоом биш байжээ

 “5Ш” ажиллагааны тухай анх 2023 оны хоёрдугаар сарын 8-нд сонссон доо, бүгдээрээ. Тэр өдөр Засгийн

2023-05-25

Боловсролын зээлийн сангийн асуудлыг Лу.Гантөмөрөөр туг тахиад өнгөрөөх вий…

Боловсролын зээлийн сангийн асуудал ойрын хэдэн өдрүүдэд дуулиан шуугиан ихтэй байгааг хүн бүр харж

2023-05-23