ЭМНЭЛЭГ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ИРГЭД ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛАА ӨГНӨ

2021-06-03 547 0
Зургаахан хоног үлдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаанд эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгож, коронавируст халдвар /КОВИД-19/-ын улмаас эмчлүүлэгчид болон тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад иргэдийг зөөврийг битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг хийж байна.
Мөн гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс ч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ 2021 оны 06 дугаар сарын 05-нь буюу энэ долоо хоногийн бямба гараг хүртэл харъяа хэсгийн хороондоо гаргах бол зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна.
Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 4300-гаад хүн байна.

Улсын хэмжээнд 119 тусгаарлах байранд 6,308 иргэн байна.

Үүнээс,

  • Нийслэлийн 29 тусгаарлах байранд Монгол Улсын 1,095, гадаадын 64 гээд нийт 1,159 иргэн,
  • Эмнэлгийн 31 байршилд 3,890 хүн байгаа юм.

Харин орон нутагт 59 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд манай улсын 1,259 иргэн тусгаарлагдаж буй.

Тухайн тусгаарлан ажиглах байруудад Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 1,017 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж

УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

No description available.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЗӨВЛӨГӨӨ: Ургамлын харшилтай хүмүүст тус болох НАЙМАН ЭНГИЙН АРГА

Урин дулаан цаг ирж байгаль дэлхий өнгө нэмж байгаа нь сайхан ч харшилтай хүмүүсийн хувьд эсрэгээрээ

2022-08-08

Рентгэн зураг авахуулахдаа цацаргаас хамгаалах хувцас өмсөх хэрэгтэй

Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад

2022-02-28

Утаа шүүгчийг буруу угсарч, суурьлуулсны улмаас орчны бохирдол ихэсчээ

Ховд аймгийн төв Жаргалант сумын агаар, орчны бохирдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Мэр

2022-02-22