Ангууч шиг залуус олон байгаасай

2021-05-31 691 0

11-хүнд элэг бүтэн амьдрах аз жаргалын түлхүүрийг гардуулан өглөө. /Ангууч/ Б.Баттөр: “Өнгөрсөн долдугаар сард Ариунболор дүү маань найман дүүгээ дагуулаад тусалж дэмжиж өгөөч гээд ирж байсан. Тэр үед олон ухаантай, хөөрхөн дүү нарыг нь хараад Мөөгий ах бид хоёр нь чадахаараа тусална гэж амласан.

Тиймээс би төрсөн өдрөө Ариунболор дүүдээ зориулан хандив цуглуулж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд би нэг зүйлээс л их айж байсан. Энэ олон хүүхдийг тухтай, аюулгүй байлгах байранд би оруулж чадах болов уу. Хэрэв чадахгүй бол яана гээд… Хүн гэхдээ сайхан зүйл бодож явахад сайн хүмүүстэй учирдаг юм билээ.

Анх Давка найзтайгаа уулзаж энэ талаар хэлэхэд “Сөүл Гарден” цогцолборын захиралтай уулзуулж, холбож өгсөн. Харин өнөөдөр мөрөөдөл маань биелж байна. Өчигдөр би бүжиглэхээр тайз руу гарахын яг өмнөхөн Батбаатар, Давка хоёр залгаад нэг дэхь өдөр байрыг нь өгөхөөр болсон гэж хэлсэн. Би Ариунболор дүүгээ дүү нартайгаа байрандаа орж байгааг нь төсөөлөөд унтаж чадаагүй” хэмээн ярилцлага өгчээ. Ангууч шиг нийгэмд үлгэр жишээ үзүүлж буй залуусын төлөөлөл  олон байгаасай.

 

SURVALJ.MN 

Г.Тэмүүлэн

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30