“ХЭНХЭГ ГАНБААТАР” …

2021-05-12 229 0
Оюутнууд 500 төгрөгөөр автобусандаа сууна уу, 300 төгрөгөөр зорчих эсэх нь С.Ганбаатарт огт хамаагүй байлаа. Ямар оюутан хүүхэдтэй биш. Тэр Тавантолгойн нүүрсний үнэ, тээвэрчдийн цалин их бага байх нь С.Ганбаатарт ямар хамаа байна. Нэг машин, хүрз нүүрсгүй этгээд шүү дээ. Тэр Оюутолгойн гэрээ муу байна уу, сайн байна уу С.Ганбаатарт падлий ч алга. Гэтэл гэрээ муу болсон, ард түмэн баялгаасаа хүртэж чадахгүй байна гэж хайран 20 жилээ үрлээ дээ. Сү.Батболд оффшортой байна уу, байхгүй юу чамд ямар хамаа байна. Тэр хүн улсаас хулгай хийнэ үү, хуурна уу өөрт чинь хамаагүй. Уг нь МАН-д бол хамаатай байж болох асуудал. С.Ганбаатар талбай дээр Шударга ёс алдагдлаа, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, эмч багш нарын цалин гэж хамааралгүй асуудлаар хайран цаг хугацаа заваа барж ирлээ. Чамд ямар хамаа байна. Эхнэр нь ажилгүй гэртээ сууж байхад шүү. Тийм атал өөрөө өөртөө ажил удаад амьтны хараал идсэн амьтан явах. Рио Тинто компани уулзья, хамтран ажиллах санал тавингуут зугтаадаг ч байх шиг. УИХ-д хоёр сонгогдсон хүн гэхэд хоёр өрөө байрнаасаа салаагүй, саарал даавуун дээлээ сольчихгүй арчаа муутай нэгэн байх.
Наадамд уралдаад сурчихсан хөгшин хүрэн гэдэг улс төрөөр амьдарч, талбай дээр өлсөж үхчих гээд явах. Уг нь Сү.Батболд шиг Рио Тинто компанитай учраа олоод Аль нэг намаас албан тушаал авчих боломж дүүрэн байсан. Монгол Улсад шударга ёс алга болох, ардчилал устах С.Ганбаатарт падлий үгүй. Дөрвөн хүүхдээ эрүүл саруул харагдаад, энд тэнд лекц уншаад явахад амиа тэжээчих юм билээ шүү. Яалт ч төрийн төлөө боож үхэх хэнхэг дээ. Бага байхад сургуулийн саад эвдсэн, тамхи татсан гээд хүүхдүүдтэй хэрэлдээд явдаг өвгөн шиг ХЭНХЭГ…
Б.Жаргалсайхан
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Нөхөн сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүү

2021-10-18

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Т

2021-10-18

О.Цогтгэрэл: Гишүүдийг намаас хөөж байгаа үйл явдал хэрээс хэтэрлээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат  мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-а

2021-10-18