Р.Дагва: Нийслэл хотын ирээдүйн 30 жилийн ХӨГЖЛИЙН төлөө энэ шинэ хуулийг батлуулна

2021-05-11 49 0

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоотой хамтран халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан, сэтгүүлчдэд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, мэдээлэл өглөө. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 онд батлагдсан. Энэ хуулиас гадна 150 гаруй хуулиар нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг зохицуулдаг. Гэвч эдгээр хууль, тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан юм.

Одоо хэрэгжиж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь таван бүлэг 23 зүйлтэй бол хуулийн шинэчилсэн найруулгад долоон бүлэг 45 зүйлтэй байхаар тусгажээ. Мөн Нийслэл хот, түүний чиг үүрэг, Нийслэл хотын дагуул хот гэсэн хоёр бүлэг нэмэгдсэн. Нийслэлийн өмч, чөлөөт бүс, төр, хувийн хэвшлийн түншлэл, төсвийн бус сантай болох, концесс, үнэт цаас гаргах зэрэг олон зүйлийг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн хотын Ерөнхий менежерийн чиг үүргийг хуульчилж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эрх зүйн байдлыг тодорхойлж өгсөн байна. Түүнчлэн нийслэл хотын гадаад хамтын ажиллагаа, нийслэлийн өдөр, шагнал, нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тодорхойлох судалгааны байгууллагын талаар тусгасан. Нийслэлийн Засаг даргын зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва энэ үеэр “Улаанбаатар хот өнөөгийн нөхцөл байдалд уялдуулж, дэлхийн  жишгийн дагуу хөгжих ёстой. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтгүй бол хот хөгжих аргагүй. Тулгамдсан олон асуудал бий. Тэр бүрийг Хотын дарга хэн ч байсан байнга төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй. Хотын хөгжилд энэ хууль хувь нэмрээ оруулна. Ирэх 30 жилд, цаашид хот хэрхэн үйл ажиллагаа явуулах арга замыг энэ хуулиар тодорхойлж өгсөн” гэдгийг ярилаа. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчид асуулт асууж, хариулт авав.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд аймаг сумын наадмыг цуцлах чиглэл өгч, хэмнэлтийн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэл өглөө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл шууд дамжуулалт хийж байна  Үүнд Ер

2021-06-16

С.Энхболд сайдыг татан буулгах асуудал яригдаж эхэлжээ

Засгийн газрын зарим сайдыг солих асуудал хөндөгдөж эхэлсэн. Тодруулбал: Эрүүл мэндийн сайд С.Энхб

2021-06-16

60 мянган хүний өвчлөл, 300 хүний үхлээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч боллоо

Монголын сонгуулиуд, коронавирус-цар тахал хоёр, нэгэн зэрэг л яваад байлаа. Зургадугаар сарын 9-н

2021-06-15