Казиногийн хэргээр ял авсан ч шүүхийн хаалгыг зад саваад гарсан цорын ганц хүн бол У.Хүрэлсүх

2021-05-11 592 1

Одоогоос 12 жилийн өмнө буюу  2008 онд “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг болоод нэр бүхий бизнесмэнүүд холбогдож байсан түүхтэй. Тухайн үед “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан. Үүнийг тус банкны ерөнхий нягтлангаар ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн үрэн таран хийсэн нь шалгалт, мөрдлөгөөр тогтоогдож улмаар казино тоглосон гэдгээ хүлээж ганцаараа ял эдлэсэн. Тэдний улсад учруулсан 14.2 тэрбум төгрөгийн хохирол одоог хүртэл төлөгдөөгүй талаар мэдээлэл байдаг.  Уг хэргийн шүүх хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шүүгдэж байсан удаатай.  Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-г журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргээр буруутгагдаж байсан тэрбээр шүүхийн тогтоолоор өршөөгдсөн, уснаас хуурай гарч байсан гэдэг.

Тэгвэл банк дампууртал нь казино тоглож онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож явсан хүмүүс өнөөдөр Монголын төрийг толгойлж явна.  Тэр ч бүү хэл хэргийн гол эзэн гэгддэг У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч болохоор улайран зүтгэж байгаа.  Улмаар У.Хүрэлсүх яллагдаж байсан нь үнэн ч давж заалдах шатны шүүх хурал дээр цагаадаж, шүүхээс цагаадсан хэрэг дээр Сонгуулийн хуулийн шинэ заалт үйлчлэхгүй гэдгийг хуульчид тайлбарлаж байгаа. Ял авсан ч шүүхийн хаалгыг зад саваад гарсан цорын ганц хүн бол У.Хүрэлсүх юм. МАН-ын хоёр том албан тушаалтан казиногоор үйлчлүүлсэн гэдгийг гэрчлэх баримт нь ч дэлгэгдсэн байдаг.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Роснефть” Монгол Улсад гэрээний дагуу шатахуун бүрэн нийлүүлэхээ мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров

2021-10-22

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Т

2021-10-18

Э.Батшугар амины орон сууцгүй гэж мэдүүлжээ

Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн болох эрхээ аваад байгаа Э.Батш

2021-10-18