Ухрах үйлдэл хийхдээ 24 настай залууг мөргөж, амь насыг нь хохироожээ

2021-05-10 415 0

Хүнд механизмаар ухрах үйлдэл хийх үедээ хүн мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар автомашинд хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиход “Грейдер” загварын механизмын жолооч ухрах үйлдэл хийхдээ туслах ажилтан 24 настай, эрэгтэйг мөргөж, нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30