“Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараана

2021-05-04 421 0

“Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа.

/COVID-19/ халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Өмнөговь аймгийн онцгой комиссын № 329 дугаартай зөвшөөрлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмжийг дагаж, танхимаар болон цахимаар гэсэн хосолсон хэлбэрээр хувьцаа эзэшигчдийн хурал 97%-ийн оролцоотойгоор зохион байгууллаа.

Уг хуралдаанаар “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, ногдол ашиг тараалтын тайланг танилцуулан тус тус хэлэлцэн батлав.

Ногдол ашгийг компанийн 2020 оны цэвэр ашиг болох 31.3 тэрбум төгрөгийн 90%-иар тооцож ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлээд байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол иргэн Байгал нуурт живж, амиа алджээ

Энэ сарын 09-ны өдөр /2022.08.09/ ОХУ-ын Буриадын Байгал нуурын Кабанскийн дүүрэгт байрлах онгоцны з

2022-08-11

“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко” зэрэг компанийн махнаас ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НЯН илэрлээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бү

2022-08-11

Хорих ангийн алба хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь хоригдлууд ОРГОЖЭЭ

Өвөрхангай аймагт байрлах ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байс

2022-08-11