Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүмүүс тодорч, дотоодын сонгууль явуулан улмаар хоёр хуваагдаад буй намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар олонхийн саналаар дэмжигдээд буй. Тэрбээр тус намаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сунгаад Ц.Оюунгэрэл нэр дэвшиж, санал хүрээгүйгээс өвдөг шороодсон. Тэгвэл намын дотоод сонгууль бужигнаж дууссаны дараа нэрээ дэвшүүлээд байсан Ц.Оюунгэрэл Намынхаа талаар ширүүхэн шүүмжилж, Мэдэгдэл гаргажээ. Улмаар уг мэдэгдэлдээ дахиж намынхаа ажилд оролцохгүй хэмээн илэрхийлсэн байна.
МЭДЭГДЭЛ
Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа.
Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм. Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна.
Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна.
Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай!
Post Views:
596
17 cэтгэгдэлтэй
Чи МАНд байсан бол юу н үг хэлж өрсөлдөх гараа л өргөнө өөр эрх байхгүй ай
С эрдэнэ ний төлөө.Зөв ардчилсан намд Н.Алтанхуяг байна.
Bayarlalaa. Buruu zamaar budaa teevel butsahdaa shoroo teene gej ene l dee. Gomdol gomorhol baival S.Erdened heleerei. Namiin halt olnoo doromjlood S.Erdened urhiduulaad yavsan n chinii l uuriin chin songolt. Namiin hamt olon jurmiin nuhud chin chamd hatamsaj l baisan shuu.
Yu ch oilgohgyi medehgyi bol duugai bai.
АН д гэж арай хэлээгүй байх, зарим лидер нэртэй нөхдөд гэж гомдсон болов уу, өдий олон жил улс төрд явсан байж, даанч Эрдэнэ ыг дагаж намираад л байсан ийм юм бно шүү дээ, өөр бусдад гомдох хэрэггүй шүү цаашид инээгээд зогсох өдөр бас байгаа дэлхий даяар жендэрийн асуудлыг ардчилсан улсад эрхэмлэж байгаа. Чи бол АН даа удам их зүтгэх хэрэгтэй.
Tiim shuu chi AN d heregtei bi taniig demjine olon hun olon emegteichuud baigaa bolomj dandaa baidag Endees garsan ch MAN ii barij ideh baisan baihaa odoo ih hetsuu tsag ue baina Humuus taniig tanij madaj hundetfej itgej tavdag gedgiig buu mart AH dd ta heregtei shu
АН ..гэж байхгүй болсон гэдгийг ..жирийн хүмүүс мэдэж байхад…Өөрөө мэдээгүй байсан юм уу..ганцхан Баттулга үлдсэнийг мэдсээр байж хамтран тэмцэхийн оронд..Даан ч..дэ…
Намын даргын сунгаанд орох хүртэл би маш ихээр дэмжиж бараг шүтэн биширдэг байлаа. Даанч энгийн хүн ч ойлгохоор юмыг үзээгүй хараагүй мэт дагаж дэрвэсэнд туйлын их харамсаж үнэлэх үнэлэмж маанb алга болсон. Олон олон жирийн гишүүд дэмжигчид гонсойсон доо. Ялагдчихаад гоншигонох биш дотор н буцалж байхдаа ингэж дуугарч идээ бээрийг н шахах ёстой байлаа . Одоо яая гэхэв өөрөө унасан хүүхэд уйлдаггүй
их амархан юм ярих юм даа. Хэ хэ. Зальт үнэг Алтанхуягийг юу гэж дагах вэ дээ
Эрдэнийг дагаж салбайдаг даан ч дээ
Zuv shiidel shuu oyu ngerelee
Харин Эрдэнийг бүлэгтэй нь зайлуулахын тэмцэхгүй юун эрт бууж өгнө бэ.Эрдэнэ дарга болоод АН ийм байдалд орлоо
Ugaasaa oilgmjtoisht.
Хэндээ гомдхов дээ. Одоо монгол төрөөс яв.
Ийм л зорилготой байсан юм уу. Ээ чааваас. АН шинчилнэ гэж хэлэхийн байх гэсэн чинь
Ашгүй дээ
Ашгүй дээ