БНХАУ-ЫН ЯДУУРЛЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ЦАГААН НОМ

2021-04-30 75 1

Ядуурал бол дэлхий нийтэд тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг билээ. Ядуурал, түүнээс улбаатай өлсгөлөн, өвчин эмгэг болон нийгмийн зөрчилдөөнүүд зэрэг нь хүн төрөлхтний амьдралд саад тотгор болсоор ирсэн тул ядуурлыг арилгах нь дэлхийн бүх улс орны хүрэхийг хүсдэг зорилтуудын нэг ямагт байсаар ирсэн юм.

Тэгвэл дэлхийн хамгийн олон хүн амтай буюу 1.4 тэрбум хүн амтай БНХАУ үгээгүй ядуурлыг үндсээр нь устгаж чадсанаа зарласнаасаа хойш нэг сар гаруйн дараа буюу энэ сарын 6-нд “Ядуурлын эсрэг тэмцэл:Хятадын туршлага ба хувь нэмэр” хэмээх цагаан номыг гаргалаа.

БНХАУ өнгөрсөн 40 жилийн хугацаанд 770 сая хүнийг хэрхэн ядуурлаас ангижруулснаа уг номонд дэлгэрэнгүй бичжээ. Хятад улс нь НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт тусгасан ядуурлыг бууруулах зорилтод хүрэх ёстой хугацаанаас даруй 10 жилийн өмнө ядуурлыг ялан дийлж чадсан юм. Үүнийг Хятад улсын түүхэнд төдийгүй хүн төрөлхтний түүхэнд тохиож буй хамгийн баярт үйл явдлуудын нэг гэж шинжээчид тодорхойлж байна.

  БНХАУ-ын ядуурлын эсрэг тэмцлийн үр дүнд гаргасан гол гол ололт амжилтыг уг цагаан номноос онцолъё.

  • БНХАУ 2012 оноос хойш хөдөө орон нутгийн 98.99 сая оршин суугч, 832 хошуу болон 128 тосгоныг ядуурлаас ангижруулж чаджээ.

  • Тус улс сүүлийн 40 жилийн хугацаанд нийт 770 сая гаруй хүнийг ядруулаас ангижруулсан нь энэ хугацаанд дэлхийн хэмжээнд ядуурлаас ангижирсан нийт хүний 70 гаруй хувийг эзэлж байна.

  • Хөдөө орон нутгийн ядуу иргэнд ногдох орлого 2013 онд 6079 юань байсан бол 2020 онд 12588 юань болж өсжээ.

  • 2020 оны эцсийн байдлаар, тус улс ядуу буурай газрууддаа 1.1 сая км хатуу хучилттай зам тавиад байна.

  • Хөдөөгийн болон хот суурин газрын эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суугчдад олгодог тэтгэмжийн тогтолцоонд 60.98 сая ядуу иргэнийг хамруулжээ.

  • Ядуусын 99.9 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулжээ.

  • 6 сая ядуу иргэнийг амьдрахад бэрх газраас нүүлгэн шилжүүлсэн байна.

  • Засгийн газрын татаасаар 2.66 сая орон сууц барьж байгуулжээ.

  • 2020 оны байдлаар, хөдөөгийн ядуу буурай тосгодын сурагчдын 94.8 хувь суурь боловсрол эзэмшжээ.

  • Хөдөө орон нутгийн 382 сая оршин суугч ундны цэвэр усаар хангах хөтөлбөрийн үр шимийг хүртжээ.

Манлайлал ба зөв зохион байгуулалт

БНХАУ туйлын ядуурлыг хэрхэн ялан дийлж чадсан бэ?

Хятадын Коммунист Нам (ХКН) ядууралтай тэмцэх асуудлыг засаглалынхаа “гол элемент” болгож, ядуурлаас ангижруулах зорилтод хүрэхийн тулд 2012 оноос хойш бүх хүчин чадлаа дайчилжээ.

Энэ хугацаанд тус улсын дарга Си Зиньпин ядуу буурай газруудаар 50 гаруй удаа явж, ядуу айл өрхүүдийн аж амьдралтай биечлэн танилцаж байв.

“Ядууралтай тэмцэх үйлст ХКН ямагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд ядуурлын эсрэг тэмцлийг амжилттай болгохын тулд маш зөв зохион байгуулалттайгаар ажиллаж, нөөц, хүчин чадлаа үр ашигтайгаар ашиглаж байсан” гэж тус улсын Ганьсу мужийн намын сургуулийн профессор Сон Гуйу ярив.

Ганьсу нь Хятадын ядуурлын эсрэг тэмцлийн явцад хамгийн хүнд сорилтуудтай тулгарч, хамгийн их ачаа үүрсэн мужуудын нэг билээ.

  Мөн Америкийн “Кун сангийн захирал Роберт Лоуренс Кун ярихдаа “Ковид-19 цар тахлын эсрэг дайн болон үгээгүй ядуурлыг арилгахын төлөөх тэмцэлд Хятад улс ялсан гол нууц нь ерөөсөө ХКН-ын удирдлага, зохион байгуулалтын чадвар юм” гэв.

БНХАУ нь харилцан хүндэтгэх, харилцан үр ашиг хүртэх замаар ядуурлыг хэрхэн бууруулж болох олон улсын хамтын ажиллагаа, туршлагын шинэ загварыг боловсруулаад байна гэж уг цагаан номонд бичжээ.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг өндөр түвшинд өргөжүүлэх зорилгоор БНХАУ 2013 онд “Бүс ба Зам” санаачлагыг дэвшүүлсэн нь уг загварын хэрэгжилтийн нэгэн илрэл юм.

Дэлхийн банкны нэгэн судалгааны тайланд дурдсанаар,  энэхүү санаачлага нь санаачлагад нэгдсэн орнуудад 7.6 сая хүнийг үгээгүй ядуурлаас ангижруулж, бага орлоготой 32 сая хүний амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд тус болно.

Ашигласан холбоос: https://www.globaltimes.cn/page/202104/1220385.shtml

http://www.xinhuanet.com/english/download/2021-4-6/FullText.pdf

Бичсэн: Г.Солонго

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Б.Лхагва: Өөдөсхөн чинээ 2 хүүг минь янханаас төрсөн зoлбин хүүхдүүд гэж хэлэхээр нь тэcэлгvй зодчихлоо

Өчигдөр найз залуудаа xэpцгийгээp зoдyyлcaн бүсгүйн мэдээлэл намжиж амжаагүй байтал өнөөдөр дахин нэ

2021-05-01

БНХАУ-ЫН ЯДУУРЛЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ЦАГААН НОМ

Ядуурал бол дэлхий нийтэд тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг билээ. Ядуурал, түүнээс улбаатай

2021-04-30

Завтай завгүй…

Завтай завгүй... Завтай завгүй шинэ эриний сошиал иргэн Завгүй завтай бүгд мутуалууд Адал явдал

2021-04-23