Айл өрх бүхийг яндангаа хөөлөхийг уриаллаа

2021-04-29 28 0

Тавантолгой түлш ХХК нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт” сэдэвт аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл хийлээ. Тэрээр, “ Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасаж зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд  4-6 дугаар сард угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана. Мөн айл өрх бүр энэ хөл хороины үед аюулгүй байдлаа хангаж, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгаж, яндангаа хөөлөхийг уриалж байна” гэв.

Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард БОАЖЯ-тай хамтран “Яндангаа хөөлөе” аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух пийшинг засварласан байна. Үүний үр дүнд 2019 оны намар, 2020 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо  2020 оны намар, 2021 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байсан гэдгийг тэд онцолж байлаа. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилладаг байна. Тухайлбал, өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод амьдрах 49 настай эмэгтэй, нэг сартай нярай хүүхэд угаартах эрсдэлд орсон байсныг Хяналтын ажилтан эмэгтэй дөрвөн гудамжны цаанаас угаарын хийн мэдрэгчийн дуут дохиог сонсож амь насыг нь аварч байсан сайн туршлага байгаа юм.

“Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт” аяны хүрээнд айл өрхүүдээс зуух пийшин хөөлүүлэх дуудлага мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 7011-9400 дугаарын утсаар авах бөгөөд дуудлагын дагуу мэргэжлийн яндан хөөлөгчид газар дээр нь очиж заавар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд янданг нь хөөлж өгөх юм. Ингэхдээ дуудлага өгсөн айл бүрт хүрч үйлчлэх хомс учир заавар зөвлөгөө түлхүү өгөх юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настнуудыг яндан, зууханд засвар үйлчилгээг хийж өгөх ажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЗАГВАР ӨМСӨГЧ А.ЧИНГҮҮН НОСК-ЫН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛОГДЖЭЭ

Үргэлж олны анхаарал хэл аманд өртдөг загвар өмсөгч А.Чингүүн Нийслэлийн орон сууц корпорацын Мэдээл

2021-05-10

Г.Дөлгөөн Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажил хийж 32 мянган долларын зээлээ төлж байна

Боловсролын яамны харьяанд байдаг Боловсролын зээлийн сан тойрсон хэл ам тасардаггүй. Эргэж бараг тө

2021-05-06

СҮРГЭЭРЭЭ УУЛАНД БҮГЖ, ЗЭЭР, ТАРВАГА БАРИАД БАЙСАН 157 ЗОЛБИН НОХОЙГ УСТГАЛАА

Нийслэлийн ногоон бүсэд бүгэн, зээр, тарвага зэрэг амьтдыг барьж сэглээд байгаа зэрлэгшсэн золбин но

2021-05-05