Монгол бахархал: Инчоны их сургуулийн доктор, профессор Д.Одхүү

2021-04-26 81 0

Физикийн тэнхимээ хаах дуулианаар тэр тэнхимээс сурч, боловсорч амьдралын гараагаа эхэлсэн Монгол залуу эрдэмтэн Архангай аймаг Төвширүүлэх сумын уугуул Доржийн Одхүү Өмнөд Солонгосчуудыг бишрүүлж сууна. Тэрбээр МУИС-ийг онолын физикч мэргэжилээр төгсөж, Өмнөд Солонгост докторын зэрэг хамгаалжээ. Үргэлжлүүлэн АНУ-д суралцаж байх үед нь Өмнөд Солонгосын Инчоны их сургуулийн зүгээс урилгаар багшлах санал тавьжээ. Өдгөө Инчоны их сургуулийн профессороор ажиллаж байгаа Д. Одхүү доктор ‘’Цахилгаан авто машины мотор дахь тулгамдсан гол асуудал болох маш үнэтэй газрын ховор элементийг халах’’ судалгааны ажил нь өндөр үнэлгээ авсан бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн том телевиз КВS-р гарч байна. Монголчууд, Монгол хүн, Үндэсний баялаг. Түүний хувьд Англи, Орос, Солонгос хэлтэй. БНСУ-д энэ чиглэлийн судлаач доктор, магистраар сурч буй олон Монгол оюутныг өөрийн дэргэд сургаж хамтран ажиллаж байгаа юм. Том гүрэнд өөрийн мэдлэг боловсролоороо гайхагдаж , Монгол орныхоо нэрийг гаргаж, Монгол хүний ур ухааныг бахдуулж яваа жирийн нэгэн Монгол залуугаар бахархаж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ” БАЙГУУЛНА

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Цахим Өмнөговь", "Н

2021-07-23

Самранд яваад сураггүй болсон иргэдийг хайхаар нисдэг тэрэг хөөрлөө

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн

2021-07-22

Коронавирусийн халдвартай эмэгтэй биеэ үнэлж, 15 хүнд халдвар тараажээ

Нэр бүхий охид, эмэгтэйчүүдийг орон байраар ханган биеийг нь үнэлүүлж байсан гэх мэдээллийг эх сур

2021-07-22