М.Анхцэцэг тэргүүтэй туйванчид Азийн АШТ-д өрсөлдөнө

2021-04-12 604 3

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-27-нд зохион байгуулах бөгөөд “Токио-2020” олимпын наадмын эрх олгох энэ тэмцээнд тивийн шилдгүүд өрсөлдөнө. Ташкент хот 2020 оны хүндийн өргөлтийн Ази тивийн АШТ-ийг авсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон. Олон улсын хүндийг өргөлтийн холбоо “Токио-2020” олимпын эрхийг 4 тэмцээнээр олгохоор төлөвлөсөн ч короновирусний улмаас 2 тэмцээн нь цуцлагдсан. Иймд энэ удаагийн Азийн АШТ эрх олгох гол тэмцээн бөгөөд ирэх сард олимпын эрхийн тэмцээн виртуал хэлбэрээр зохион байгуулах юм. Азийн аварга шалгаруулах алтан цувралд Монголоос ОУХМ, дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцох тамирчдыг танилцуулбал, эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Токиогийн тэнгэрт Монголын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!

Токио 2020 олимпын их наадмын нээлт өнөөдөр болж, таван тивээс цугларсан баг тамирчдын ур чадварын ө

2021-07-23

М.Уранцэцэг дэлхийн аваргаас дөрөв дэх медалиа хүртэж, нэрээ мөнхөллөө

Өчигдөр Унгар улсын Будапешт хотод эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах

2021-06-07

Допингтой холбоотой гэх 38 бөхийн нэрийг ирүүлэхийг прокурорын байгууллагаас шаардлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Нийслэлийн Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ. Тодруулбал,

2021-06-03