Оргосон цэргүүд замдаа айлын мотоцикль дээрэмджээ

2021-04-09 65 0

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна. Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан.

Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргийн алба хаагчид хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд харуулын даргыг буудан хороогоод оргосон байна. Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүгт зугтаж, энэ хэргийн талаар мэдээлсэн байна.

Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикль дээрэмдэн унан зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

УБЦТС ТӨХК-иас 2021 оны 5-р сарын 13-ны Пүрэв гарагт буюу маргааш цахилгаан шугам тоноглолд засвар ү

2021-05-12

“ЭЕШ-2021” шалгалтын хуваарь гарлаа

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд: 👉Иргэний үнэмлэх болон түүн

2021-05-12

Энэ сарын 17-ноос ЭЕШ-нд бэлтгэх давтлага өгч эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэ

2021-05-12