Үханий сэргэлт Хятад улс бол хариуцлагатай гэдгийг гэрчлэв

2021-04-09 38 0

Урьхан хаврын Үхань хотод өнгийн цэцэгс алаглан, худалдаа дэлгүүр хөгжөөнтэй, гудамж талбайгаар нь хүмүүс дүүрч, бэлэг тэмдгийн чанартай Гуан Хэ асарын шөнийн үзэмж хараа булиан байлаа….. 2020 оны 4-р сарын 8-нд Үхань хот 76 хоногийн хөл хорионы хяналтаа цуцалснаар, эдийн засаг, нийгмийн хөгжил нь дахин гараагаа авч хэлсэн юм. Харин онцолж хэлэх баяртай явдал нь 2020 онд Үхань хот цар тахлын сөрөг нөлөөг даван туулж, эдийн засгийн ерөнхий хэмжээгээр Хятадын хотуудын дотор эхний арван хотын жагсаалтад буцаж орсон байна.

Нэг жилийн хугацаан дахь Үхань хотын хурдтай сэргэлт нь Хятад улсын тухайн үед гаргасан “хотыг битүүмжлэх” ухаалаг шийдвэр нь цар тахлын тархалтыг хориглоход маш чухал ач холбогдолтой болсныг дахин гэрчилсэн бөгөөд дэлхий нийт Хятад улсыг азнах цонх болсон юм. Энэ нь Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хяналт тавих, ажил, үйлдвэрлэлээ сэргээсэн үр дүнтэй арга хэмжээг дэлхий нийт олж харсан төдийгүй Хятад улсын дэлхий нийтийн цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгаа сэргээх талаар гаргасан асар их хүчин чармайлтыг харж болох юм.

Хятад улс дэлхийн улс орнуудад 220 гаруй тэрбум маск хангаж, бас 150 гаруй улс орон, олон улсын 10 гаруй байгууллагад цар тахлын эсрэг тусламж үзүүлсэн. Түүнчлэн 80 гаруй улс орон, олон улсын 3 байгууллагад вакцины тусламж үзүүлэхээс авахуулаад Хятад улс нь цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд чухал орлуулшгүй хувь нэмэр оруулсныг олон улсын хамтын нийгэмлэг нийтдээ хүлээн зөвшөөрч байна.

Үханий сэргэлт Хятад улс бол хариуцлагатай гэдгийг гэрчлэв_fororder_微信图片_20210408200805

Үүний зэрэгцээ, Хятадын эдийн засаг өнгөрсөн нэг жилд тогтвортой сэргэсэн нь ноцтой уналтад ороод байсан дэлхийн эдийн засагт хүчтэй түлхэц болсон юм. 2020 онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ нэг их наяд юаниас давж, эерэг өсөлтөд хүрсэн дэлхийн цорын ганц томоохон эдийн засгийн цогц болж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэв. Саяхан Олон улсын валютын сан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан” -г нийтэлж, 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 6 хувь, Хятадын эдийн засаг 8.4 хувиар өснө гэж төсөөлсөн өсөлтийн хурд нь урьдын тооцоолж байснаас өндөр байна. Хөгжлийн шинэ хэв байдлын бүтээн байгуулалтыг түргэтгэж буй Хятад улс дэлхий дахинд илүү их боломжийг авчрах болно.

Өнөөдрийг хүртэл, Америк, өрнөдийн зарим улс төрчид вирусын эх үүсвэр, вакцины асуудлыг улс төржүүлж байгаа нь Хятад улс руу муугаа түлхэхээр оролдож буй хэрэг юм. Гэсэн хэдий ч Үханий өнгөрсөн нэг жилийн хөгжил, Хятад улсын дэлхийн цар тахлын эсрэг хүчин чармайлт нь тэдний гүтгэлгийг бүрмөсөн зах зээлгүй болгосон юм. Үүрэг хариуцлагаа хүлээж чаддаг Хятад улс, дэлхийн цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлтэд илүү эерэг хүчин сэлбэх нь дамжиггүй юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Үханий сэргэлт Хятад улс бол хариуцлагатай гэдгийг гэрчлэв

Урьхан хаврын Үхань хотод өнгийн цэцэгс алаглан, худалдаа дэлгүүр хөгжөөнтэй, гудамж талбайгаар нь

2021-04-09

Хятадын Юньнань мужид халдварын 15 тохиолдол бүртгэгдэв

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Юньнань мужийн эрүүл мэндийн хороо 4-р сарын 5-нд мэдэгдэхдээ,

2021-04-06

Дубайд зүй зохисгүй зураг авахуулсан 6 хүнийг шоронд хорьж магадгүй байна

ДУБАЙ. /Риа Новости/. Тагтан дээр нүцгэн зургаа авахуулсан охидод Дубайн цагдаа нар эрүүгийн хэрэг ү

2021-04-06