ХХК-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо

2021-04-06 587 0

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ус сувгийн удирдах газраас гаргасан гомдлын дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” ХХК-ийн байршилд баг бүрэлдэхүүн биет үзлэг хийхэд цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурийн ажил хийгдэж байсан.

Тухайн байршилд хийсэн хяналт шалгалтаар инженерийн шугам сүлжээний тодруулга хийгээгүй, батлагдсан загвар зураг төсөлгүй, барилгын тэг тэнхлэгийг газарт бэхлээгүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын суурийн ажил хийж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Иймд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зөрчлийг арилгах талаар албан шаардлагыг өгч барилга угсралтын ажлыг зогсоолоо.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ЭЕРЭГ МЭДЭЭ: Энхийг сахиулагчид Суданы хүүхдүүдийг баярлуулжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS

2023-06-02

Хүүхдийн баяраар төөрсөн 335 хүүхдийг хүлээлгэж өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах,

2023-06-02

Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тод

2023-06-02