Цэрэг амиа алдсан асуудлаар БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, цагдаа, прокурорууд мэдээлэл өгнө

2021-04-06 280 0

Согтуу салаан захирагчийнхаа гарт цэрэг амиа алдсан асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо одоо 14:30 цагт хэлэлцэх гэж байна.

Гуравдугаар сарын 28-ны өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн Ням гарагт Хан-Уул дүүргийн XII  хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан даргын үүрэг гүйцэтгэгч, дэслэгч Д.Гялбуужамц гэгч нь тус ангийн байлдагч 21 настай Б-ээс “мөнгө, архи нэхэж” улмаар зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

 Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүдээс гадна Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагууд оролцож асуудал, алдаа хаана байгаа тухай тойрч ярилцах юм байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол иргэн Байгал нуурт живж, амиа алджээ

Энэ сарын 09-ны өдөр /2022.08.09/ ОХУ-ын Буриадын Байгал нуурын Кабанскийн дүүрэгт байрлах онгоцны з

2022-08-11

“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко” зэрэг компанийн махнаас ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НЯН илэрлээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бү

2022-08-11

Хорих ангийн алба хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь хоригдлууд ОРГОЖЭЭ

Өвөрхангай аймагт байрлах ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байс

2022-08-11